Г.МАЙЦЭЦЭГ: Авлигал өгч тендер авдаг, асуудлыг шийдүүлдэг бизнес эрхлэгчид байдаггүй юм

ADMIN
2024-05-30

Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Ц.Гарамжавтай холбогдуулан тус холбооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

"Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг "Баялаг бүтээгчдийг ашигтай, орлоготой байлгахын төлөө бодлого гаргадаг төр нь тэдний эсрэг үйлдэл гаргаж байна. Гарамжав гуайн хойно олон бизнес эрхлэгч бий. Түүнийг өнөөдөр суллах байх гэж бодож байна. Ямар шалтгаанаар хорьж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй.

Авлигатай Тэмцэх Газар хүмүүсийн гомдол мэдээллээр хүнийг хорьж, цагдаж болдог юмуу. Эсвэл цаана нь ямар нэгэн том асуудал байгаа юмуу. Улс төрчид бизнест амжилттай яваа томоохон баялаг бүтээгчдээ шантаажлахаа болих цаг нь болсон. Гарамжав гуайг олон жил шалгасан. Өнөрөөгийн гаргаснаар Хөгжлийн Банкны зээлийн зарцуулалт зөв байна уу гэж. Хөгжлийн Банкны санхүүжилтээр хамгийн амжилттай яваа төсөл нь "Монполимет" компанийнх.

Бизнес эрхлэгчдээ айдаст автуулж, итгэл үнэмшлийг нурааж, сэтгэлзүйн хохиролд оруулдгаа больж, балиар ажилламааргүй, тэднийг нугачмааргүй байгааг эрх барьж буй хүмүүст анхааруулж хэлье.

Бизнес эрхлэгчид авлигал өгдөг хүмүүс биш. Бидэнд хэн нэгэнд авлигал өгөх мөнгө байдаггүй юм. Төрөөс боломжийг олгосон, цэвэрхэн эдийн засаг, бизнесийн орчныг хүсдэг, шаарддаг. Авлигал өгч тендер авдаг, асуудлыг шийдүүлдэг бизнес эрхлэгчид байдаггүй юм" гэж ярилаа.

Тус холбооны төлөөлөл "Монголын төр бизнес эрхлэгчдийг боомилдог гэж олон жил дуугарч байгаа. Улс төрийн энэ үед үгээ хэлдэг, тодорхой хэмжээнд улс төрийн албан тушаал эрхэлж, асуудлуудыг шийдүүлсэн хүнийг барьж, хорьсон нь эмэгтэйчүүдийн эрхийг боогдуулж байгаа хэрэг юм.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэгдэн дуугарч үгээ хэлэх эрхтэй гэж бодож байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024