Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно

ADMIN
2024-07-08
NOTE /

Тарвага агнах нь хуулиар хориотой. Гэвч иргэд хууль бусаар агнаж өөрсдийгөө эрсдэлд оруулах тохиолдолд цөөнгүй. Урин дулаан, амралт зугаалгын цаг ирсэн энэ үед иргэд тарвага агнах, мөн дотор эрхтнийг түүхийгээр хэрэглэх тохиолдол нэмэгддэг. Энэ нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх буюу тарваган тахал өвчнөөр өвчлөх, цаашлаад үхэлд хүргэдэг.

Тарваган тахал нь дөрөвдүгээр сараас идэвхжин найм, есдүгээр сард идэвхжилийн оргил үедээ хүрч, аравдугаар сараас намждаг улирлын чанартай өвчин юм.

Уг өвчнөөр 2020-2022 онд есөн хүн өвчилж, дөрвөн хүн нь нас баржээ. Монгол Улсын 17 аймгийн 81 сум тарваган тахлын байгалийн голомт өндөр байдаг аж. Дээрх өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь тарвага агнаж, өвчих явцдаа, мах дотор эрхтнийг хэрэглэсэн, голомтот нутгаас тулам зөөвөрлөж хэрэглэх явцдаа тус өвчнөөр өвчилсөн байна. Өвчилсөн үедээ эмнэлэгт оройтож хандсанаас үүдэж нас бардаг ажээ. Тиймээс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Зөрчлийн тухай хуульд зааснаар тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгодог байна.

Өвчтэй тарвага агнах, арьс өвчих болон мах эвдэх явцад гэмтсэн арьс салстаар, тарваганы түүхий, шүүрхий дотор эрхтэн махыг хүнсэнд хэрэглэх үед, тарваганы бөөс бүүргэнд хазуулсан тохиолдолд, тарваган тахлын халдвар авсан хүнээс агаар дуслын замаар хүнд халдварладаг өвчин юм. Тарвагатай харьцсаны дараа, гэнэт өндөр халуурах, чичрэх, толгой хүчтэй өвдөх, булчирхай томорч эмзэглэлтэй болох, ханиах цээжээр өвдөж цустай цэр гарах, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх: Тарвага агнахгүй, арьсыг нь өвчихгүй байх, тарваганы мах, дотор эрхтнийг түүхийгээр хэрэглэхгүй, агнасан тарвага түүний махыг хөлдөөж хадгалах болон тээвэрлэхгүй, эрсдэлт бүлгийн хүмүүс тарваган тахлын вакцин жил бүр хийлгэж байхыг мэргэжлийн байгууллагаас сануулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024