Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын Жаргалсайхан томилогджээ. Тэрбээр үлдэж буй хугацаандаа шинэ зүйл санаачлахаас илүүтэй Хүүхдийн хөгжлийн жилийн хүрээнд төлөвлөгөөнд туссан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нээлттэй, ил тод ажиллахаа мэдэгдсэн байна.
Түүний хувьд 2020 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай.
Өмнө нь Н.Баярмөнхийг 2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилж байсан. Тэрбээр НИТХ-д, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор тус, тус ажилласан байдаг юм. Тэрбээр УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн наймдугаар тойрог буюу нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн сонгогчдыг төлөөлж чадаагүй.
Тэрбээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан улс төрийн хариуцлага хүлээж, Засаг даргын үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн.