Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ

ADMIN
2024-05-30

Манай улс өнгөрсөн онд Европ руу 138 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолжээ. Европын холбооноос Монгол Улсад 814 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Энэ талаар “Европын холбооны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системийн давуу тал болон экспортлогчдын анхаарах асуудлууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг дээр Монголын олон улсын худалдааг дэмжих (ITDM) төслөөс мэдээллээ. Монгол Улсын экспортын бүтцийг өнөөдрийн байдлаар харвал:

  • уул уурхайн салбар 91 хувь,
  • уул уурхайн бус салбар 9 хувь,
  • үүний дотор аж үйлдвэр 4 хувь,
  • мал аж ахуйн салбар 4 хувийг бүрдүүлж байна.

Тиймээс дан ганц уул уурхайн салбараас хараат байдал дахь манай улсын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх буюу уул уурхайн бус экспорт, түүний дотор аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь чухал байгааг хэлэлцлээ.

Түүнчлэн бизнес эрхлэгчид гадаад зах зээлд нэвтрэх, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд олон улсын хууль эрх зүйн зохицуулалт, зах зээлийн талаар судлах, үнэн зөв мэдээлэлтэй болох нь чухал байгааг хөндлөө.

Сургалт, хэлэлцүүлгээр Монголын экспортлогч нарт зориулсан давуу тал, олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалт, гарал үүслийн дүрмийн талаар мэдээллээ. Тодруулбал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан “Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгож буй боломж”, МҮХАҮТ-ын гадаад худалдааны мэргэжилтэн Р.Ариунтунгалаг “Европын холбооны шинэчилсэн ХЕС-ийн Худалдааны зохицуулалт ба гарал үүслийн дүрмийг бизнест хэрэглэх нь” сэдвээр илтгэл тавьж танилцуулав.

Уулзалт, сургалтад Европын холбооны Монголын олон улсын худалдааг дэмжих (ITDM) төсөл, МУИС-ийн Бизнесийн сургууль, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол дахь төслийн болон бизнесийн 80 гаруй төлөөлөл оролцлоо.

Ташрамд мэдээлэхэд, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн нийт дүн 150 сая орчим еврод хүрчээ. Эдийн засгийг солонгоруулж төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах, шүүх засаглалыг дэмжиж, ардчиллыг бэхжүүлэх, цаашлаад эрчим хүчний хангамж, аюулгүй байдал, тогтвортой ХАА-г хөгжүүлэх, ойн чиглэлээр гээд их олон салбарт төсөл хэрэгжиж байна. Үүнээс голлохыг дурдвал төсвийн дэмжлэг үзүүлэх 50 сая еврогийн төслийг Сангийн яамтай шууд хамтран хэрэгжүүлж байгаа.


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024