Америкийн Монгол судлалын төвтэй хамтран ажиллана

ADMIN
2024-05-31

АНУ-ын иргэн Маури Кравиц агсны гэр бүлээс түүний хувийн номын сангийн Монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбоотой 120 гаруй номыг Монгол Улс дахь Америкийн Монгол судлалын төвд хандивлалаа.

Эдгээр номыг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол Монгол Улсын Үндэсний номын санд өнөөдөр болов. Энэ үеэр Монгол Улсын Үндэсний номын сан Монгол Улс дахь Америкийн Монгол судлалын төв харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичигт тусгаснаар Маури Кравицийн цуглуулгаар Үндэсний номын санд үзэсгэлэн гаргаж, нэг сарын хугацаанд өргөн олноо толилуулахын зэрэгцээ Чингис хааны өв соёлын хүрээлэнтэй хамтран судалгааны эргэлтэд оруулах юм.

АНУ-ын иргэн, түүх сонирхогч Маури А.Кравиц агсан Монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбогдох 400 гаруй ховор нандин судалгааны ном бүтээл дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулжээ. Түүний хувийн номын сангийн эдгээр бүтээлээс үр хүүхэд, ач зээ нар нь Монгол Улс дахь Америкийн Монгол судлалын төвд 120 гаруй ховор чухаг ном, гар бичмэл хандивлаж, дотоод гадаадын монголч эрдэмтэд, залуу судлаачдын хүртээл болгож байна.

Эзэнт гүрний аж амьдрал, түүх, шашин шүтлэг, улс төр, их хааны онгоны талаарх мэдээллийг багтаасан эдгээр бүтээлийн дээжсээс онцолбол, 1860 онд хэвлэгдсэн Жэкоб Абботтын “Чингис хааны түүх” номын анхдугаар хэвлэл, А.Боёле “Монголын дэлхийн эзэнт гүрэн” 1977, С.Хедин “Говийн нууц” (1933), Р.Груссет “Дэлхийг байлдан дагуулагч”, “Чингис хааны амьдрал” (1966) гэх мэт ном багтжээ. Үүнээс гадна Маури Кравицийн номын тэмдэглэл, монгол эрдэмтдээс дурсгал болгон өгсөн гарын үсэгтэй ховор нандин номууд, газрын зурган хавсралтууд ч байгаа аж.

Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны шүтэн бишрэгч тэрбээр 2000 оны үед их хааны онгоныг эрэн хайх ажиллагаанд 1.2 сая ам.доллар цуглуулан хэд хэдэн удаа хээрийн судалгааны анги удирдан зохион байгуулж байжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024