Жирэмсэн эмэгтэй шаардлагатай тоогоор шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой

ADMIN
2024-05-31

Жирэмсэн эмэгтэй төрөх хүртэлх хугацаандаа шүдээ хэдэн ч удаа эмчлүүлэх боломжтой бөгөөд ЭМД-ын сангаас төлбөрийг бүрэн хариуцдаг байна. Энэ талаар мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболдоос тодрууллаа.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулсан. Эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхгүй, өөр эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэхээр илгээж чирэгдүүлдэг байсан. Тэгвэл жирэмсний хяналтын багцыг шинэчилж, харьяа лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг 60,000 төгрөгөөр, мөн тухайн жирэмсэн эхийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нэмэлтээр өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ, шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэлтээр санхүүжүүлэхээр болсон. Харин энэ жилээс мөрдөгдөж буй Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ -өөс баталсан ЭМДС-аас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолоор жирэмсэн эмэгтэй төрөх хүртэлх хугацаандаа бусад даатгуулагчын алил гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой байсныг шаардлагатай бол түүнээс дээш тооны шүдээ эмчлүүлэх боломжтой байхаар зохицуулсан гэв. Жирэмсний үеийн тусламж, авах гэж буй иргэн ЭМД-аа тасралтгүй төлсөн байх шаардлагатай.

“ЭМДС"-аас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц” гэж бий. Энэ нь даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон эмийн үнийн хөнгөлөлтийг багтаасан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ юм. Иргэн, даатгуулагч нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт даатгуулагч иргэд дараах үүрэг оролцоог хангасан байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, даатгуулсан байх
  • Өөрт тохирсон насны багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамрагдах
  • ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаас сонгон үйлчлүүлэх

Өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны тавдугаар сарын 17-24 хооронд И-баримт гар утасны аппликейшнээр 7029 иргэн, 7510 удаагийн гүйлгээгээр нийт 547 сая 499 мянган төгрөгийн шимтгэл төлжээ.

Харин И-Монголиагаар 1375 иргэн, 1545 удаагийн гүйлгээгээр нийт 105 сая 779 мянган төгрөгийн шимтгэл төлсөн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024