Зургаадугаар сарын 1-нд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд хүүхдийн марафон болно

ADMIN
2024-05-31

Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий Газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр

  • Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна
  • Хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авч
  • Мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан
  • Хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж
  • Хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

Марафон гүйлт

  • 10:00-10:30 цаг Нээлт
  • 10:30-11:30 цаг Гүйлт /6-7 нас/
  • 11:30-12:30 цаг Гүйлт /8-9 нас/
  • 12:30-13:30 цаг Гүйлт /10-11 нас/
  • 13:30-14:30 цаг Гүйлт /12-13 нас/
  • 14:30-15:30 цаг Гүйлт /14-15 нас/
  • 15:30-16:30 цаг Гүйлт /16-17 нас/
  • 16:30 цагт Хаалт

Хүүхэд, багачууд та бүхэн Хүүхдийн марафонд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас авах боломжтой.

АНХААРАХ ЗҮЙЛС: Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.

зураг

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024