Н.НОМТОЙБАЯР: Би ямар ч нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.05.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хууль хүний царай харж, улс төрийн зорилготой шийдвэрийг гаргадаг болсон. Би МАН-аас хөөгдсөний дараа 2020 онд нийслэлийн Хан-Уул дүүргээс нэр дэвших шийдвэр гарсан. Гэтэл тухайн үед 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан. Цагдан хорьсон үндэслэл зохиомол хэрэг нь хуульд нийцээгүй. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, бүх хуулийн процессыг ноцтой зөрчиж, нэг ч удаа тайлбар мэдүүлэг авалгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан. Би энэ бүх улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийг нэр төртэйгөөр дуусгах хувь улстөрчийн шийдвэр гаргаж дуусгасан.

Миний болон Үндэсний эвслийн зорилго бол иргэдийн эрхийг хамгаалах, төрийн дарамтад орсон хувийн хэвшлээ хамгаалдаг байх, хувийн хэвшлийг дэмжих зорилготой. Тиймээс энэ удаагийн ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд Үндэсний эвслийн тэргүүний хувиар оролцохоор хуулийн дагуу материалаа бүрдүүлж ажилласан.

Гэтэл ЦЕГ-т лавлагаа авахаар хүсэхэд Сонгуулийн хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж, албан ёсны хариултыг өгсөн. Хоёр дахь удаагаа хүсэлт явуулахдаа "Энэ албан бичигт дурдагдсан зүйл заалт Сонгуулийн хуульд байхгүй байна" гэхэд мөн л хуулийг буруу тайлбарлаж, төөрөгдүүлсэн тодорхойгүй хариу өгсөн.

Сонгуулийн ерөнхий хороо намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Би ямар ч нөхцөлд Үндэсний эвслээ тэргүүлж, энэ удаагийн сонгуульд оролцоно. Надад нотлох баримт хангалттай бий. Шүүхэд хандана. Би Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөрийг бодлого шийдлээр халз мэтгэлцээнд дуудахад бэлэн байна" гэдэг байр сууриа илэрхийллээ.

441973426_830755335059663_1450613478345341439_n
442471495_1215104266529182_8549093657800422870_n

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024