Монгол банк, Монгол шуудантай хамтран “Хубилай хааны зарлиг” сэдэвт шуудангийн маркийг гүйлгээнд гаргахаар болжээ. Хубилай хаан 1260 онд Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорумд анхны банкыг байгуулж байсан ба аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, 1280 он хүртэл ашиглаж байсан түүхтэй. Түүнчлэн тухайн үед Хубилай хааны зарлигаар “Цаасан мөнгө тушаах банк”, “Олон замд тэгшитгэх банк” зэрэг банкуудыг байгуулж байжээ.
Тэгэхээр их хаан Хубилайн ордонд цаасан мөнгийг танилцуулж буй тус зохиомжийг “Хубилай хааны зарлиг” марканд дүрслэн харуулж, өндөр технологийн торгоор 21 мянган хувь хэвлэн худалдаалахаар болсон аж.