Монгол Улсын өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлагын бүтцийг 2024 оны 1 дүгээр улиралд судлан гаргасан байна. Нийгэм, эдийн засгийн энэ оны 1 дүгээр улирлын судалгааны дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.4 сая төгрөг гарсан гэж Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээлсэн юм. Энэ нь 2023 оныхоос 536.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм байна.
Нэг өрхийн мөнгөн орлогын бүтцийг задалж үзвэл:
Судалгаанд хамрагдсан өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд:
Улсын хэмжээнд 700.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 52.4 хувийг, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 45.9 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлжээ.
Мөн өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь буурсан. Харин өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр цалин хөлсний орлогын эзлэх хувь хэмжээ нэмэгджээ. Тухайлбал, сард 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 65.9 хувийг цалин хөлсний орлого бүрдүүлж байна.
Судалгааны дүнгээр, 2024 оны 1 дүгээр улирлын өрхийн сарын дундаж нийт зарлага 2.5 сая төгрөг болсон. Энэ тоон үзүүлэлт 2023 оныхоос 526.5 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 365.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Нэг өрхийн өнгөн зарлагын бүтцийг авч үзвэл:
Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 2024 оны 1 дүгээр улиралд 2023 оныхоос 2.6 нэгж хувиар буурчээ.
Хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын хувьд:
Хүнсний бүтээгдэхүүний зарлагын бүтцийг 2023 оныхтой харьцуулахад үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн 1.3 нэгж хувиар нэмэгдсэн бол, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 1.5 нэгж хувиар,мах, махан бүтээгдэхүүний нийт хүнсний зарлагад эзлэх хувь 1.0 нэгж хувиар буурсан.
Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 12.5 хувийг тээврийн хэрэгслийн шатахуун, сэлбэг, засвар, үйлчилгээний зардал, 12.3 хувийг бэлэн хувцас, гутал, 6.3 хувийг харилцаа холбооны үйлчилгээний зардал, 6.2 хувийг хувь хүнд хандсан бараа, үйлчилгээний зардал, 5.8 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 5.6 хувийг боловсролын зардал эзэлж байна.
Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд:
Улсын нийт өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлагын бүтцийг авч үзэхэд ийм байна.