Ж.Ленноны гитарыг 2.86 сая ам.доллароор заржээ

ADMIN
2024-06-02

Английн дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны 1960-аад онд тоглож байсан 12 чавхдастай акустик гитар лхагва гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 2.86 сая ам.доллараар зарагдсан нь “Битлз” хамтлагтай холбоотой гитаруудын хувьд үнийн рекорд байлаа.

“Julien's Auctions” дуудлага худалдааны ордны мэдээлснээр, уг гитарыг Ж.Леннон, Жорж Харрисон нар 1965 онд гаргасан “Help!”, “Rubber Soul” цомгийн дуунуудаа бичүүлэх үеэр хэрэглэж байсан ажээ. Ж.Леннон гитараа тухайн оны сүүлчээр Шотландын дуучин Гордон Уоллерт бэлэглэсэн бол Г.Уоллер менежертээ өгснөөр олон арван жилийн турш дээврийн хөндийд хадгалагдсан байна.

Дуудлага худалдааны ордны гүйцэтгэх захирал Дэвид Гудман хэлэхдээ, бид Ленноны алдагдсан гитарыг үнэ хаялцуулж, үнийн шинэ дээд амжилт тогтоосондоо туйлын баяртай байна гэлээ.

“Битлз” хамтлагийн “I Want to Hold Your Hand”, “All My Loving” зэрэг дууг зохиож байхдаа хэрэглэж байсан Ж.Ленноны гитар 2015 онд дуудлага худалдаагаар 2.41 сая ам.доллароор зарагдаж байв.


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024