Далай лам АНУ-д эмчлүүлнэ

ADMIN
2024-06-04

Төвдийн шашны тэргүүн Далай лам энэ сарын сүүлээр өвдгөө эмчлүүлэх зорилгоор АНУ-д хүрэлцэн очих болсон тухай түүний ажлын албаны төлөөлөгч мэдээллээ. Тиймээс зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн аливаа шашин мөргөлийн арга хэмжээнд оролцохгүй болсныг сүсэгтнүүдэд зарласан байна.

88 настай шашны тэргүүн өнгөрсөн оны аравдугаар сард ханиад томуу туссан тул эмч нар хол аялахгүй байхыг зөвлөж байжээ. Эдгэрснийхээ дараа энэ оны нэгдүгээр сард тэр зүүн Энэтхэгт байдаг Буддын шашны ариун газруудын нэг Бодьгаяад очиж байв. “Дээрхийн гэгээнтэн Далай лам өвдгөө эмчлүүлэх зорилгоор АНУ-ыг зорино. Буцаж ирснийх нь дараа шашин номын ажлууд үргэлжлэх болно” гэж түүний ажлын алба мэдэгджээ. Ингэхдээ Далай ламыг хэзээ Дарамсалад буцаж ирэх талаар дурдаагүй байна.

Тэрбээр өмнө нь АНУ-д зочлохдоо албаныхантай, тэр дундаа ерөнхийлөгчтэй уулзаж байсан түүхтэй. Харин энэ удаа ямар нэг уулзалт төлөвлөгдөөгүй байгааг Вашингтоны эх сурвалж баталжээ. “АНУ-ын албаны хүмүүс болон Далай лам зэрэг шашны нэр хүндтэй зүтгэлтнүүдийн хооронд уулзалт болж байсан урт хугацааны жишиг бий боловч одоогоор бидэнд батлах зүйл алга” гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Жо Байдены хувьд 2021 онд үүрэгт ажилдаа орсноос хойш Далай ламтай уулзаагүй байгаа. 2020 оны сонгуульд өрсөлдөж байхдаа тэр АНУ-ын ерөнхийлөгч нарын Төвөдийн шашны тэргүүнтэй уулздаг 30 орчим жил үргэлжилсэн уламжлалыг эвдсэн хэмээн Дональд Трампыг шүүмжилж байжээ. Ийм уулзалт бүр Хятадын эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгардаг. АНУ дахь Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэню “Хятад улс Далай ламын ямар ч улс оронд явуулж буй салан тусгаарлах үйл ажиллагааг болон түүнтэй аль ч улсын албан тушаалтнууд харилцахыг эрс эсэргүүцнэ” гэж мэдэгджээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024