Сенегалын Ерөнхийлөгч сонгууль хойшлуулснаас үүдсэн мөргөлдөөнийг намжаахаар өршөөлийн хууль санаачиллаа

Сенегалын Ерөнхийлөгч Макки Салл сонгууль хойшлуулснаас үүдсэн үймээн самуун, мөргөлдөөнийг зогсоохын тулд өршөөлийн хууль санаачлахаар болжээ. Хуулийн хүрээнд 2021 оноос хойш улс төрийн хэргээр баригдсан ялтнуудыг хамруулж, өршөөх гэнэ.

Баруун Африкт орших эл улсад энэ сарын 25-нд буюу өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох ёстой байсан ч Макки Салл тодорхойгүй шалтгаанаар гэнэт хойшлуулсан юм. Тэрбээр санал хураах дараагийн өдрийн нэг их хол биш товлоно /Өөрийнх нь бүрэн эрх ирэх дөрөвдүгээр сарын 2-нд дуусна/ гэж амалсан ч улс төрийн хүчнүүд болон ард иргэд дургүйцэн хүлээн авч, сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй тогтворгүй байдал үүсгээд буй.

Макки Салл “Өршөөлийн хууль”-ийн талаарх мэдэгдэлдээ “Үндэсний эвлэрлийн төлөө 2021-2024 оны хооронд улс төрийн жагсаал цуглааны хэргээр баригдсан бүх хүнийг суллах хууль санаачилна” хэмээн онцолжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024