Сонгуулийн луйврын тухай баримтгүй хардлагууд ардчилалд хортой

Америкийн ардчилал хүндхэн асуудалтай тулгараад байна гэдэгтэй ихэнх ажиглагчид санал нэгдэнэ.

Олон нийтийн сүлжээн дэх Монголчууд АНУ-д болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцаж дүгнэлтүүдийг нэгд, популизмын төгсгөл, хоёрт сонгуулийн үр дүнд нотлох баримтгүйгээр эргэлзээ үүсгэхийн аюул гэж хийж байна.

Энэ ажиглалтууд Монголын улс төрд ч хамаатай, ялангуяа сонгуулийн луйврын талаар Монголын улстөрчид (ихэнхдээ суудал аваагүй нам гишүүд) Трамптай адил тактик барьж орж ирдэг. Монголд сонгуулийн луйврын олон хувилбаруудыг дэвшүүлдэг ч ямар нэгэн хөдөлшгүй баримтад тулгуурлаагүй байдаг. Гэтэл энэ нь яагаад Америкийн ардчиллыг доройтуулж байна гэх мөртлөө Монголын нөхцөлд хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ.

Миний бие Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сүүлийн 7 сонгуулийг Монгол Улсад биеэрээ ажигласан. Тэдгээрээс таван удаагийн Улсын Их Хурлын сонгуульд олон улсын ажиглагчаар оролцож, энэ жилийн сонгуулийг зайнаас ажигласан. Түүнчлэн хөдөө орон нутгаар гурван сар гаруйн хугацаанд 50 гаруй сонгуулийн хороогоор ажиглалт хийж, нийт 6 сонгуулийн сурталчилгааны явцыг ажигласан. Хоёр удаа ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл явцад хэсгийн хороон дээр оролцож байлаа.

Энэ хугацаанд хоёр л сонгуулийн будилаантай таарсан нь хоёулаа нас өндөр хамаатны хүний өмнөөс саналыг нь өгөх гэсэн оролдлого байв. Мэдээж үүгээр сонгууль огт будилаангүй гэж хэлэх гэсэн юм биш. Миний сонгуулийн хэсгийн хороон дээр ажиглаж чадах зүйлс нь тодорхой хязгаартай, тухайлбал, хэсгийн хороодоос сонгуулийн хороо руу мэдээгээ тайлагнадаг явц зэргийг ажиглахад хүнд. Мөн сонгууль хүртэл нэр дэвшигчид, намууд, сонгогчдын хоорондын харилцааг ажиглах боломжгүй. Нам намын идэвхтэй нөхөд ч надад санал худалдаж авдаг талаар шивнээд өнгөрдөг. Мэдээж хоёр том намын нөхөд нэг нэгийгээ буруутгадаг ч шалгаасны дараа аль ч нам эргэлзээтэй арга барилаар сурталчилгааны ажил явуулдаг талаар хүлээн зөвшөөрдөг.

Сонгууль луйвардсан, залиллаа, санал хулгайлсан зэрэг гомдол 2008 оноос хойш тасраагүй. Ийм төрлийн гомдол, маргаан тэгсгээд хоёр ч долоо хонолгүй дарагдаад дуусдаг бөгөөд хамгийн гол нь ямар нэгэн барьцтай баримт гаргаж тавигддаггүй. Гэхдээ “эдгээр дараалсан сонгуулиуд луйвардуулсан уу” гэсэн эргэлзээ сунжран үлдсээр байна.

АНУ-ын энэ удаагийн сонгуультай ижил төстэй зүйлс байгаа нь тодорхой. Трампын яриад байгаа, ерөнхийлөгчийн сонгуулиа луйвардуулаад байгаа арга барил ч Монголд яригддагтай адилхан байгаа. Жишээлбэл: нас барсан иргэд санал хураалгасан, саналын хуудас буруу тоолсон, мөн цэргүүдийн саналууд зэрэг. Эдгээр дээр нэмээд Доминион сонгуулийн системийг (хар хайрцаг) ч буруутгаж байгаа нь Монголд ч яг давтагддаг хэрүүлүүд. Трамп Монголын улстөрчдийг дуурайгаад байна уу гэвэл үгүй байх. Энд Трамп өөрийн гаргасан нэхэмжлэлүүдээр шүүхэд хандсанаар Монголын улстөрчдөөс ялгагдаж байна. Гэсэн ч энэ нэхэмжлэлүүд нь шүүх зааланд ямар ч баримт нотолгоогүй хэмээх өрөвдөлтэй нөхцөлөөр буцаагдана.

Тэгвэл сонгуулийн луйвар залилан гэсэн баримтгүй мэдэгдлүүд ямар үр дагавартай байдаг вэ?

Ийм мэдэгдлүүд нь ардчиллын суурь болох ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцдог

сонгуулийн явцад эргэлзээний сүүдэр тусгадаг. АНУ санал асуулгаар (жишээ нь POLITICO/Morning Consult санал асуулга/ Бүгд Найрамдах намын маш олон дэмжигч сонгуулийг үнэн зөв гэдэгт эргэлзэж байгаа гэсэн байна. Энэ эргэлзээ нь ямар ч баримтад тулгуурласан, үндэслэлгүй шүү!

Популизмын эрин үе дууссан эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ сонгуулийн луйврын талаар баримтгүй мэдэгдлүүдийн эрин үе Монгол Улсад дуусаасай гэж хүсэж байна. Гэсэн ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бид ийм мэдэгдэл сонсоод сууж байна гэдэгт бараг итгэлтэй байна. Мэдээж хэрвээ сонгууль луйвар булхайтай явагдаж байгаа бол энэ нь ардчилалд гэм хортой, тиймээс ч зайлшгүй мэдэгдэж, мөшгөн мөрдөж, шүүхээр шийдвэрлүүлэх ёстой.

Харин ямар нэгэн арга хэмжээ авахаар баримт үндэслэлгүй луйвар будилаан нь ардчиллын зүрх болсон сонгуулийн явцад эргэлзээ сэжиг үлдээснээр ардчиллын эсрэг үйлдэл болж байна.

Шударга нээлттэй явагдаад ялагдсан сонгуулийн талаар үндэслэлгүй мэдэгдлүүд хийж, өрөвдөлтэйгөөр эрх мэдлээсээ зууралдан ядаж байгаа Трампаас Монголын улстөрчид болон сонгогч олон түмэн нэгийг тунгаана хэмээн найдаж байна.

Жулиан Диркэс нь Канадын Ванкувэр хотын Бритиш Колумбын Их Сургуулийн нийгмийн ухааны багш юм. Тэрбээр Монгол Улсыг төвлөрүүлэн судалдаг бөгөөд (цар тахлын бусад үед) Монголоор байнга айлчилдаг. Түүний бичвэрүүдийг Mongolia Focus blog дээр уншихаас гадна @jdierkes хаягаар твиттэр дээр холбогдож болно

i[kon

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024