УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ирэх даваа гаргаас эхэлнэ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-ны өдрөөс буюу ирэх даваа гаргаас албан ёсоор эхэлнэ.

Сонгуулийн ерөнхий хороо тухайн өдөр сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд үнэмлэхийг нь олгох юм. Үүний зэрэгцээ 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа тус тус байршуулах юм.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн төлөөлөл тухайн өдрийн 8.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө болон төлөөлөх хүн очиж үнэмлэхийг авах аж.

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоохоор хуульчилсан байдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024