Сонгуулийн мэтгэлцээний нэвтрүүлгийн "ДЭГ"

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар МҮОНРТ нь сонгуулийн сурталчилгаанаас гадна сонгуульд өрсөлдөгч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мэтгэлцээний нэвтрүүлгийг ХХЗХ-ноос баталсан хуваарийн дагуу төлбөргүй нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байдаг.

МҮОНРТ нь мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахдаа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн “’Парламент” мэтгэлцээний дэгийн дагуу, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журамд нийцүүлэн хуваарилсан байна.

  • Мэтгэлцээний нэвтрүүлгийн 1 дугаарт 4 нам, эвсэл, 1 бие даан нэр дэвшигч нийт 5 мэтгэлцэгч оролцохоор, эсхүл 5 нам, эвсэл оролцохоор зохион байгуулсан байна.
  • Мэтгэлцээний нэвтрүүлгийн цагийг хуваарилахдаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд мэтгэлцэх тэгш нөхцөл, боломж олгохын тулд 21 нам, эвсэл, 39 бие даан нэр дэвшигч тус бүр 51 мэтгэлцээний туршид хоорондоо таарч мэтгэлцэх нөхцөлийг баримталж “санамсаргүй функц” ашиглан хуваарилсан байна.
  • Мэтгэлцээний нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгааны 17 хоногт 120 минутаар, өдөр бүр 2-4 удаа MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р сувгийн хөтөлбөрт төлөвлөн, нийт 51 дугаар бэлтгэн дамжуулна. Түүнчлэн Мэтгэлцээний нэвтрүүлгийг MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р суваг, MNB.mn сайтаар олон нийтэд шууд дамжуулахаар Мэтгэлцээн зохион байгуулах Дэг-д тусгажээ.
  • МҮОНРТ нь Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио,телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын 2.2-т заасны дагуу Мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийн саналыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд 2024 оны 6-р сарын 02-ны өдөр хэлэлцүүлж Мэтгэлцээний дэгээ эцэслэн тогтоосон. Ийнхүү хэлэлцүүлсний дагуу Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр, 51 дэх мэтгэлцээнийг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн оролцоог тэгш хангаж мэтгэлцээний дэгийн дагуу зохион байгуулахаар хуваарь, цагт тусгасан.

Та бүхэнд МҮОНРТ-ийн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөгч улс төрийн нам, эвсэл нэр дэвшигчдийн мэтгэлцээний нэвтрүүлгийн ДЭГ-ийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар МҮОНРТ нь сонгуулийн сурталчилгаанаас гадна сонгуульд өрсөлдөгч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мэтгэлцээний нэвтрүүлгийг ХХЗХ-ноос баталсан хуваарийн дагуу төлбөргүй нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байдаг.

МҮОНРТ нь мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахдаа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн “’Парламент” мэтгэлцээний дэгийн дагуу, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журамд нийцүүлэн хуваарилсан байна.

  • Мэтгэлцээний нэвтрүүлгийн 1 дугаарт 4 нам, эвсэл, 1 бие даан нэр дэвшигч нийт 5 мэтгэлцэгч оролцохоор, эсхүл 5 нам, эвсэл оролцохоор зохион байгуулсан байна.
  • Мэтгэлцээний нэвтрүүлгийн цагийг хуваарилахдаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд мэтгэлцэх тэгш нөхцөл, боломж олгохын тулд 21 нам, эвсэл, 39 бие даан нэр дэвшигч тус бүр 51 мэтгэлцээний туршид хоорондоо таарч мэтгэлцэх нөхцөлийг баримталж “санамсаргүй функц” ашиглан хуваарилсан байна.
  • Мэтгэлцээний нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгааны 17 хоногт 120 минутаар, өдөр бүр 2-4 удаа MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р сувгийн хөтөлбөрт төлөвлөн, нийт 51 дугаар бэлтгэн дамжуулна. Түүнчлэн Мэтгэлцээний нэвтрүүлгийг MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р суваг, MNB.mn сайтаар олон нийтэд шууд дамжуулахаар Мэтгэлцээн зохион байгуулах Дэг-д тусгажээ.
  • МҮОНРТ нь Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио,телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын 2.2-т заасны дагуу Мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийн саналыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд 2024 оны 6-р сарын 02-ны өдөр хэлэлцүүлж Мэтгэлцээний дэгээ эцэслэн тогтоосон. Ийнхүү хэлэлцүүлсний дагуу Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр, 51 дэх мэтгэлцээнийг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн оролцоог тэгш хангаж мэтгэлцээний дэгийн дагуу зохион байгуулахаар хуваарь, цагт тусгасан.

Та бүхэнд МҮОНРТ-ийн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөгч улс төрийн нам, эвсэл нэр дэвшигчдийн мэтгэлцээний нэвтрүүлгийн ДЭГ-ийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨГЧ
УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЭЛ НЭР ДЭВШИГЧДИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ

НЭВТРҮҮЛГИЙН ДЭГ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2,
46.3, 46.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Монголын үндэсний олон нийтийн
радио, телевиз (МҮОНРТ) нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөж
буй улс төрийн нам, эвсэл нэр дэвшигчдийн үзэл баримтлал, байр суурь,
мөрийн хөтөлбөрийг сонгогчдод таниулах зорилгоор улс төрийн
мэтгэлцээнийг зохион байгуулна.
1.2 Сонгогчдод нэр дэвшигчдийг танилцуулах, улс төрийн нам, эвслийн үзэл
баримтлал, мөрийн хөтөлбөрийг судалж сонголт хийх боломжоор хангахад
энэхүү мэтгэлцээний зорилго оршино.
1.3 Энэхүү дэг нь 1 сэдэв дээр олон талт байр суурийг илэрхийлэх сонгодог
мэтгэлцээний зарчмыг телевизийн мэтгэлцээний хэлбэрт оруулсан хувилбар
болно.
1.4 МҮОНРТ нь мэтгэлцээний нэвтрүүлэг зохион байгуулж, нэвтрүүлэхдээ
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Сонгуулийн
ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар
батлагдсан Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт
тавих, радио,телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам, Олон нийтийн
радио, телевизийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.6.1 дэх
хэсэг болон энэхүү Дэгийг баримтлана.
ХОЁР. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.1 Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 46.17 –д “Улс төрийн
мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт
хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие
даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон
байна.” гэж заасныг баримтлан мэтгэлцээний нэвтрүүлгийн 1 дугаарт 4 нам,
эвсэл, 1 бие даан нэр дэвшигч нийт 5 мэтгэлцэгч оролцохоор, эсхүл 5 нам,
эвсэл оролцохоор зохион байгуулна.
2.2 Мэтгэлцээний нэвтрүүлгийн цагийг хуваарилахдаа нам, эвсэл, бие даан нэр
дэвшигчдэд мэтгэлцэх тэгш нөхцөл, боломж олгохын тулд 21 нам, эвсэл, 39
бие даан нэр дэвшигч тус бүр 51 мэтгэлцээний туршид хоорондоо таарч
мэтгэлцэх нөхцөлийг баримтлаж “санамсаргүй функц” ашиглан хуваарилна.

2.3 Мэтгэлцээний нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгааны 17 хоногт 120
минутаар, өдөр бүр 2-4 удаа MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р сувгийн
хөтөлбөрт төлөвлөн, нийт 51 дугаар бэлтгэн дамжуулна. Мэтгэлцээний
нэвтрүүлгийг MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р суваг, MNB.mn сайтаар
олон нийтэд шууд дамжуулна.
2.4 Мэтгэлцээнд оролцогч талууд сонгуульд өрсөлдөгч нам, эвсэл, бие даан нэр
дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс боловсруулсан 102 сэдвийн хүрээнд
мэтгэлцэнэ. Мэтгэлцээний сэдвийг зохион байгуулагч тал боловсруулна.
2.5 Мэтгэлцээний дугаар бүрт мэтгэлцэгч талууд 2 сэдвээр мэтгэлцэнэ.
Мэтгэлцээний сэдвийг нийт мэтгэлцээний нэвтрүүлгийн дугаарт урьдчилан
хуваарилна. Мэтгэлцээнд оролцогч талуудын мэтгэлцэх сэдвийн
хуваарилалтыг хийхдээ Сонгуулийн сурталчилгааны хуваарьт хугацаа
эхлэхээс 2 өдрийн өмнө MNB Үндэсний телевизээр УИХ-ын сонгуульд анх
удаа оролцож буй 18 настай 10 хүүхэд урьж, мэтгэлцээний нэвтрүүлэг тус
бүрт сэдвийг сугалаагаар тохируулах шууд нэвтрүүлэг зохион байгуулж олон
нийтэд нээлттэй мэдээлнэ.
2.6 Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих,
радио,телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын 2.2-т заалтыг
хэрэгжүүлж, Мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийн саналыг нам, эвсэл, бие даан
нэр дэвшигчдэд хэлэлцүүлсний дагуу Сонгуулийн сурталчилгааны сүүлийн
өдөр, 51 дэх мэтгэлцээнийг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан
нэр дэвшигчдийн оролцоог тэгш хангаж мэтгэлцээний дэгийн дагуу зохион
байгуулна. Сүүлийн өдрийн мэтгэлцээний нэвтүүлгийн үргэлжлэх хугацаа 240
минут байна.
2.7 Мэтгэлцээнд улс төрийн нам эвслээс нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч
оролцох бөгөөд уг дэгийн 1.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн дагуу зохион
байгуулна.
2.8 Мэтгэлцээний нэвтрүүлгийн нэг дугаарын үргэлжлэх хугацаа 120 минут байх
ба 5 мэтгэлцэгч тус бүрт тэнцүү ногдох 24 минутыг “нэгж хугацаа” гэж үзнэ.
Мэтгэлцээний нэвтрүүлэгт оролцох мэтгэлцэгч талуудын аль нэг нь хуваарьт
цагтаа ирээгүй тохиолдолд, тухайн мэтгэлцээний үргэлжлэх хугацааг
тогтоохдоо нийт хугацаанаас “нэгж хугацааг” хасна. /Жишээ: А нам, Д нам, С
нам, Ж нам, бие даагч No12 нийт 5 мэтгэлцэгчид зохион байгуулагч тал дэгийн
5.2 т заасан үүргийн дагуу хуваарьт цагийг зарласан боловч Д намын нэр
дэвшигч мэтгэлцээний шууд нэвтрүүлэгт ирээгүй бол нэвтрүүлэг үргэлжлэх
120 минут 96 минут болно./

2.9 Сонгуулийн сурталчилгааны 17 хоногт 1 мэтгэлцээнд 2 сэдвээр мэтгэлцэх
тул нам, эвсэлд сэдэв тус бүрт нэр дэвшигчээ сольж оролцуулах эрх нээлттэй
байна.
2.10 Зохион байгуулагч тал мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарийг нам, эсвэл, бие
даан нэр дэвшигчдэд урьдчилан хүргүүлнэ.
2.11 Зохион байгуулагч тал МҮОНРТ-ийн "Нэвтрүүлэг дамжуулах, түгээх журам"-
ын дагуу эфирийн сахилга батыг мөрдөхийн тулд нам, эвсэл, бие даан нэр
дэвшигчдийн бие төлөөлөл болох тогтсон нэг төлөөлөгчтэй хамтран ажиллаж
мэтгэлцээний нэвтрүүлэг зохион байгуулах дэгийг мөрдөж ажиллана.
ГУРАВ. МЭТГЭЛЦЭЭНИЙ ДЭГ
3.1 Нэр дэвшигч / цаашид “Мэтгэлцэгч” гэх / хуваарьт мэтгэлцээний эфирийн
цагаас 40 минутын өмнө ирж бүртгүүлнэ.
3.2 Мэтгэлцээний нэвтрүүлэг мэтгэлцэгчийн танилцуулга, сэдвийн үзэл
баримтлалын илтгэл, солбисон асуулт хариулт, няцаалт болон дүгнэлтийн
илтгэл гэсэн 4 хэсгээс бүрдэнэ.
3.3 Нэвтрүүлэг эхлэхийн өмнө мэтгэлцэгч талууд сэдвийн үзэл баримтлалын
илтгэл тавих дарааллаа сугалаагаар тогтоож, сугалсан дарааллаар индэрт
зогсоно.
3.4 Мэтгэлцээн мэтгэлцэгчдийн танилцуулгаар эхэлнэ. Мэтгэлцэгч нэр дэвшиж
буй нам, эвсэл, аль тойрогт, яагаад нэр дэвшиж буй үзэл баримтлалаа 1
минутын хугацаанд багтаан танилцуулна.
3.5 Модератор мэтгэлцээний сэдвийг 30 секундэд багтаан хэлэх ба мэтгэлцэгчид
сэдвийн хүрээнд үзэл баримтлалын илтгэлийг тус бүр 3 минутанд багтаан
танилцуулна.
3.6 Модератор сэдвийн илтгэлийн дараа солбисон асуултын үе эхэлснийг зарлаж,
хамгийн сүүлд сэдвийн үзэл баримтлалын илтгэл тавьсан 5 дахь
мэтгэлцэгчээс солбисон асуултын үеийг эхлүүлнэ.
3.7 Мэтгэлцэгч нь солбисон асуултын үед асуултыг зөвхөн нэг нэр дэвшигчээс
асууна. Мэтгэлцэгч нь солбисон асуулт асуух мэтгэлцэгчийн нэрийг заавал
дурдана. Асуулт асуух хугацаа 30 секунд байна.
3.8 Мэтгэлцэгч нь асуултанд хариулахдаа 2 минутанд багтаан хариулна.
3.9 Мэтгэлцэгч тус бүр асуулт асууж хариулт авснаар солбисон асуулт,
хариултын үе дуусна. Модератор няцаалт болон дүгнэлтийн илтгэлийн хэсэг
эхэлснийг зарлана.

3.10 Мэтгэлцэгч нь няцаалт болон дүгнэлтийн илтгэлийг 4 минутанд багтаан
тавина. Үзэл баримтлалын илтгэлийг эхлүүлсэн мэтгэлцэгчээс няцаалт болон
дүгнэлтийн илтгэл эхэлнэ.
3.11 Мэтгэлцээн дуусмагц мэтгэлцэгч нэр дэвшигчид бие биедээ амжилт хүсч, гар
барина.
3.12 Мэтгэлцээний дэг сахиулагч энэхүү дэгийн 4.3-4.9-д заасан үйл явц тус
бүрийн хугацааг сануулж, цагийн дагуу дэгийг мөрдүүлнэ.

ДӨРӨВ. МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮЕЭР БАРИМТЛАХ ЗАРЧИМ
4.1 Мэтгэлцэгч нь мэтгэлцээнд оролцохдоо тухайн сэдвийн хүрээнд нотолгоо
дэвшүүлж, судалгаа баримтыг ашиглах, няцаахдаа зөвхөн үнэнийг баримтлан
мэтгэлцэнэ.
4.2 Мэтгэлцэгч нь бусдыг болон бусад оролцогч талуудын байр суурийг хүндэтгэх
зарчмыг баримтлан, зөвхөн өрсөлдөгчийнхөө дэвшүүлсэн нотолгоо, үндэслэл,
дэмжлэг баримтыг няцааж мэтгэлцэнэ.
4.3 Мэтгэлцэгч нь зөвхөн зохион байгуулагчийн бэлдсэн сэдвийн хүрээнд
мэтгэлцэнэ. Мэтгэлцэгчийн үзэл баримтлал тухайн сэдвийн хүрээнээс хальсан
тохиолдолд модератор нэг удаа анхааруулна, хоёр дахь удаа хүрээнээс
хальсан тохиолдолд мэтгэлцэгчийн микрафоныг хааж дараагийн
мэтгэлцэгчийн хугацааг эхлүүлнэ. Хэрэв мэтгэлцэгч мэтгэлцээний дэгийг
үргэлжлүүлэн зөрчиж, модераторын анхааруулгыг хүлээж авахгүй нөхцөл
үүсвэл мэтгэлцээний шууд нэвтрүүлгийн танхимаас тухайн оролцогчийг гаргах
арга хэмжээ авна.
4.4 Мэтгэлцээнд оролцогч талууд зөвхөн тухайн хуваарьт цагт мэтгэлцээнд
оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн
хүрээнд мэтгэлцэнэ.
4.5 Мэтгэлцээний үеэр өрсөлдөж буй улс төрийн нам, эвсэл, бие даан нэр
дэвшигчдийн үзэл баримтлал, байр суурь мөрийн хөтөлбөрийг гутаан
доромжлох, ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно.
4.6 Мэтгэлцээний үеэр нам эвслийн зурагт хуудас, лого бүхий хэвлэмэл
сурталчилгааны материалыг индэрт байршуулахыг хориглоно.
4.7 Мэтгэлцэгчийн индэр дээр зохион байгуулагчийн зүгээс бэлдсэн аягатай ус,
цайнаас өөр хувийн аяга, ус , ундаа зэргийг байрлуулахыг хориглоно.

4.8 Нэр дэвшигч мэтгэлцээний үеэр модератор, дэг сахиулагч, яаралтай
тохиолдолд студийн менежерээс өөр хүнтэй харилцахгүй байх.
4.9 Нэр дэвшигч мэтгэлцээний үеэр гар утас бусад зөөврийн тоног төхөөрөмж
ашиглахыг хориглоно.
4.10 Мэтгэлцээний үеэр хэн, хэзээ ямар асуулт асуухыг модератор чиглүүлнэ.
4.11 Мэтгэлцээний үеэр мэдэгдэл, хариулт, няцаалт, хариу өгөх цагийн
хязгаарлалтыг дэг сахиулагч болон модератор мөрдүүлнэ.
4.12 Мэтгэлцэгчийн ярих хугацааг хэмжих цагийг студид бүх оролцогчдод
харагдахуйц газарт байрлуулна.
4.13 Мэтгэлцэгчид бие биенийхээ яриаг таслахыг хориглоно. Зөвхөн модераторын
чиглүүлснээр мэтгэлцээнийг өрнүүлнэ.
4.14 Мэтгэлцэгч нь мэтгэлцээний үеэр зөвхөн өөрт хуваарилдагдсан индэрийн ард
зогсож мэтгэлцэнэ.
4.15 Мэтгэлцэгч нь мэтгэлцээний үеэр индэрийн тавцанд урьдчилж бэлдсэн цаас
үзгийг ашиглаж тэмдэглэл хийнэ.
4.16 Мэтгэлцээнд оролцогч талууд энэхүү дүрмийг уншиж бүрэн танилцах
үүрэгтэй бөгөөд зохион байгуулагч тал мэтгэлцэгчийн үүргийн биелэлтийг
гарын үсгээр нь баталгаажуулж бүртгэл хийнэ.
ТАВ. ПРОДЮСЕРЫН БАГИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ
5.1 Мэтгэлцээний эхлэх дуусах цагийг хөтөлбөрийн дагуу баримтлан ажиллана.
5.2 Мэтгэлцээний хуваарьт цагт нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн оролцох
хуваарийг сануулж, тасалдалгүй оролцуулах үүрэг хүлээнэ.
5.3 Мэтгэлцээний өмнө мэтгэлцэгчдийн хувийн бэлтгэл хангах өрөө, тасалгааг
урьдчилж бэлдэх ажлыг хариуцна. Оролцогч талууд өөрийн үсчин нүүр
будгийн мэргэжилтэнтэй ирж болно.
ЗУРГАА. ДЭГ ХЭРЭГЖИХ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ДҮРМИЙН ХҮРЭЭ
ХЯЗГААР
6.1 Мэтгэлцээн МҮОНРТ-ийн үндсэн сувгуудаар шууд олон нийтэд хүрэх тул
шууд нэвтрүүлгийн үеэр энэхүү дэгээр зохицуулагдаагүй харилцаа үүсвэл
УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, журмын дагуу
зохицуулна.

6.2 Нэр дэвшигч мэтгэлцээний нэвтрүүлгийн дүрсийг сонгуулийн сурталчилгаанд
ашиглах бол зохиогчийн эрхийн дагуу МҮОНРТ-ийн логотой дүрсийг
ашиглахыг зөвшөөрнө.
6.3 Мэтгэлцээний цагийн хуваарийг 24-48 цагийн өмнө мэдээллийн ажилтан
утсаар холбогдож сануулах бөгөөд мэтгэлцээн болох өдрийн өглөө дахин
сануулж мэдэгдэнэ. Хэрэв хуваарьт цагтаа мэтгэлцээнд оролцоогүй бол
мэтгэлцээнд оролцох эрхгүй болно.
6.4 Бие даан нэр дэвшигч оноогдсон цагтаа мэтгэлцээнд ирээгүй бол цагийг
нөхөж олгохгүй.
6.5 Энэхүү дэгийг 2024 оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨГЧ
УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЭЛ НЭР ДЭВШИГЧДИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ
НЭВТРҮҮЛГИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ДАРААЛАЛ, ХУГАЦААНЫ ЗАГВАР

No
Эхлэх
цаг
минут

Камерийн дараалал агуулга Хугацаа

1 13:00 Хөтлөгч /ярьж байх хооронд
нэр дэвшигчид бие биедээ
амжилт хүсч гар барьж буй
агшинг харуулна/
Асуултын шилэн хорго

мэтгэлцээн эхэлснийг зарлана

5 нэр дэвшигч дарааллаа сугална

1 мин

2 13:01 Модератор ба 5 нэр дэвшигч Модератор мэтгэлцэх дарааллыг
зарласны дараа нэр дэвшигчийн
танилцуулга эхэлнэ.

1 мин

3 13:02 Нэр дэвшигч /А нам/ Танилцуулга 1 мин
4 13:03 Нэр дэвшигч /Б нам/ Танилцуулга 1 мин
5 13:04 Нэр дэвшигч /В нам/ Танилцуулга 1 мин
6 13:05 Нэр дэвшигч /Г нам/ Танилцуулга 1 мин
7 13:06 Нэр дэвшигч /Бие даагч NoА/ Танилцуулга 1 мин
ЭХНИЙ СЭДЭВ
8 13:07 Модератор Сэдвийг зарлаж илтгэгчдийн
сугалааны дарааллаар нэрийг
зарлан үзэл баримтлалын
илтгэлийг эхлүүлнэ.

1 мин

9 13:08 Нэр дэвшигч /А нам/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
10 13:11 Нэр дэвшигч /Б нам/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
11 13:14 Нэр дэвшигч /В нам/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
12 13:17 Нэр дэвшигч /Г нам/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
13 13:20 Нэр дэвшигч /Бие даагч NoА/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
Солбисон асуулт, хариултын үе
14 13:23 Модератор солбисон асуулт
хариулт тавих хугацааг нээх

Илтгэгч бүр асуулт асуух
илтгэгчийн нэрийг дурдаж асуултыг
30 секундэд багтаахыг сануулна.

1 мин

15 13:24 Нэр дэвшигч /А нам/ Асуулт хариулт 2 мин
16 13:26 Нэр дэвшигч /Б нам/ Асуулт хариулт 2 мин
17 13:28 Нэр дэвшигч /В нам/ Асуулт хариулт 2 мин
18 13:30 Нэр дэвшигч /Г нам/ Асуулт хариулт 2 мин
19 13:32 Нэр дэвшигч /Бие даагч NoА/ Асуулт хариулт 2 мин
Няцаалт болон дүгнэлтийн илтгэл
20 13:34 Модератор Няцаалт болон дүгнэлтийн
илтгэлийн хэсэг эхэлснийг зарлана
1 мин
21 13:35 Нэр дэвшигч /А нам/ Няцаалт дүгнэлт 4 мин
22 13:39 Нэр дэвшигч /Б нам/ Няцаалт дүгнэлт 4 мин
23 13:43 Нэр дэвшигч /В нам/ Няцаалт дүгнэлт 4 мин
24 13:47 Нэр дэвшигч /Г нам/ Няцаалт дүгнэлт 4 мин
24 13:51 Нэр дэвшигч /Бие даагч NoА/ Няцаалт дүгнэлт 4 мин
26 13:55 Модератор Мэтгэлцээний сэдвийн хаалт, нэр
дэвшигчдийг дахин танилцуулж
амжилт хүснэ.

1 мин

ДАРААГИЙН СЭДЭВ
27 13:56 Модератор ба 5 нэр дэвшигч Модератор мэтгэлцэх сэдвийг
зарлана, хэрэв нам, эвслийн нэр
дэвшигч солигдсон бол мэдээллийг
үзэгчдэд хүргээд илтгэгчийн
танилцуулга хийх хугацааг зааж
өгнө. Мэтгэлцээнээ үргэлжлүүлнэ

2-3 мин

28 13:58 Нэр дэвшигч /А нам/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
29 14:01 Нэр дэвшигч /Б нам/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
30 14:04 Нэр дэвшигч /В нам/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
31 14:07 Нэр дэвшигч /Г нам/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
32 14:10 Нэр дэвшигч /Бие даагч NoА/ Үзэл баримтлалын илтгэл 3 мин
Солбисон асуулт, хариулт

33 14:13 Модератор солбисон асуулт
хариулт тавих хугацааг нээх

Илтгэгч бүр асуулт асуух
илтгэгчийн нэрийг дурдаж асуултыг
30 секундэд багтаахыг сануулна

1 мин

34 14:14 Нэр дэвшигч /А нам/ Асуулт хариулт 2 мин
35 14:16 Нэр дэвшигч /Б нам/ Асуулт хариулт 2 мин
36 14:18 Нэр дэвшигч /В нам/ Асуулт хариулт 2 мин
37 14:20 Нэр дэвшигч /Г нам/ Асуулт хариулт 2 мин
38 14:22 Нэр дэвшигч /Бие даагч NoА/ Асуулт хариулт 2 мин
Няцаалт болон дүгнэлтийн илтгэл
39 14:24 Модератор Няцаалт болон дүгнэлтийн хэсэг
эхэлснийг зарлана. Үзэл
баримтлалын илтгэлийн хэсгийг
эхлүүлсэн илтгэгчээс дарааллаа
тогтооно.

1 мин

40 14:25 Нэр дэвшигч /А нам/ Няцаалт дүгнэлт 4 мин
41 14:29 Нэр дэвшигч /Б нам/ Няцаалт дүгнэлт 4 мин
42 14:33 Нэр дэвшигч /В нам/ Няцаалт дүгнэлт 4 мин
43 14:37 Нэр дэвшигч /Г нам/ Няцаалт дүгнэлт 4 мин
44 14:41 Нэр дэвшигч /Бие даагч NoА/ Няцаалт дүгнэлт 4 мин
45 14:45 Модератор Мэтгэлцээний хаалт, нэр
дэвшигчдийг дахин танилцуулж
амжилт хүснэ.

1 мин

46 14:46 Мэтгэлцээний хаалтын шторк 30 сек
47 14:47 Дараагийн мэтгэлцээний
зарлал цагийн промошн

промошн 1 мин

48 14:48 Мэтгэлцээн дуусах

110 мин

Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих,
радио,телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын 2.2-т заасны дагуу
Мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийн саналыг нам, эвсэл, бие даан нэр
дэвшигчдэд танилцуулж, хэлэлцүүлсний дагуу 51 дүгээр мэтгэлцээний
дараалалд дараах өөрчлөлт оруулав.

2024 ОНЫ 6-Р САРЫН 26 НЫ ӨДӨР 15:50 ЦАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ 51
ДҮГЭЭР МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭВТРҮҮЛГИЙН ДАРААЛАЛ, ХУГАЦААНЫ ЗАГВАР

No
Эхлэх
цаг
минут

Камерийн дараалал агуулга Хугацаа

1 15:50 Хөтлөгч /ярьж байх хооронд
нэр дэвшигчид бие биедээ
амжилт хүсч гар барьж буй
агшинг харуулна/
Асуултын шилэн хорго

мэтгэлцээн эхэлснийг зарлана

21 нам, эвсэл, 39 бие даан нэр
дэвшигч нэвтрүүлгийн эхэнд
дарааллаа сугална

1 мин

2 15:51 Модератор ба нэр дэвшигчид Модератор мэтгэлцэх дарааллыг
зарласны дараа нэр дэвшигчийн
танилцуулга эхэлнэ.

1 мин

3 15:52 Нэр дэвшигч /1 дугаар/ Танилцуулга 1 мин
4 15:53 Нэр дэвшигч /2 дугаар / Танилцуулга 1 мин
5 15:54 Нэр дэвшигч /3 дугаар / Танилцуулга 1 мин
6 15:55 Нэр дэвшигч /4 дүгээр/ Танилцуулга 1 мин
7 15:56 Танилцуулга 1 мин
... ... .... .... ....
64 17:00 Нэр дэвшигч /60 дугаар/ 1 мин
СЭДЭВ:
65 17:01 Модератор Сэдвийг зарлаж илтгэгчдийн
сугалааны дарааллаар нэрийг
зарлан үзэл баримтлалын
илтгэлийг эхлүүлнэ.

1 мин

66 17:02 Нэр дэвшигч /1 дугаар/ Үзэл баримтлалын илтгэл 2 мин
67 17:04 Нэр дэвшигч /2 дугаар / Үзэл баримтлалын илтгэл 2 мин
68 17:05 Нэр дэвшигч /3 дугаар / Үзэл баримтлалын илтгэл 2 мин
69 17:06 Нэр дэвшигч /4 дүгээр/ Үзэл баримтлалын илтгэл 2 мин
... ... .... . 2 мин

129 19:02 Нэр дэвшигч /60 дугаар/ Үзэл баримтлалын илтгэл 2 мин
Няцаалт болон дүгнэлтийн илтгэл
130 19:04 Модератор Няцаалт болон дүгнэлтийн
илтгэлийн хэсэг эхэлснийг зарлана.
Хамгийн сүүлд үзэл баримтлалын
илтгэл хэлсэн илтгэгчээс няцаалд
дүгнэлтийн илтгэл эхэлнэ.

30 мин

131 19:04.30 Нэр дэвшигч /60 дугаар/ Няцаалт дүгнэлт 40 сек
132 19:05:10 Нэр дэвшигч /59 дугаар / Няцаалт дүгнэлт 40 сек
133 19:05:50 Нэр дэвшигч /58 дугаар / Няцаалт дүгнэлт 40 сек
134 19:06:30 Нэр дэвшигч /57дугаар/ Няцаалт дүгнэлт 40 сек
........ .... ..... ..... ....
191 19:44:30 Нэр дэвшигч /1 дүгээр/ Няцаалт дүгнэлт 40 сек
192 19:45:10 Модератор Мэтгэлцээний хаалт, нэр
дэвшигчдийг дахин танилцуулж
амжилт хүснэ.

50 сек

193 19:46 Мэтгэлцээний хаалтын шторк 30 сек
240 мин

МҮОНРТ-ийн Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах,
хяналт тавих ажлын хэсгийн дарга М.Эрдэнэбат

2024.05.30

Нийтэлсэн: Сонгууль 2024


Нийтэлсэн: Сонгууль 2024


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024