Олимпын цагаригийг Эйфелийн цамхагт байрлуулжээ

ADMIN
2024-06-09

“Парис-2024” олимпын наадам эхлэхэд ердөө 50 хоногийн хугацаа үлдээд байгааг тохиолдуулан баасан гарагт Францын нийслэл хотын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагт Олимпын таван цагаригийг байрлуулжээ.
Дахин боловсруулсан гангаар хийсэн 29х13 метрийн хэмжээтэй цагаригуудыг Эйфелийн цамхгийн урд талд буюу Сена мөрөн рүү харуулан байрлуулсан байна. Цагариг тус бүр нь 9 метрийн диаметртэй ажээ

Нийт 30 тонн жинтэй Олимпын цагарагийг өргөхөд хоёр том кран ашиглаж, цамхгийн нэг болон хоёрдугаар давхрын хооронд байрлуулжээ. Олимпын цагаригийг орой бүр гэрэлтүүлэхийн тулд 100 мянган ЛЕД гэрэл суурилуулсан байна.

“Ла Дам де Фер” буюу Төмөр хатагтай гэгддэг Эйфелийн цамхаг нь Парисын олимп, паралимпын наадмын үеэр онцгой чухал үүрэгтэй юм. Тухайлбал, 135 жилийн түүхтэй тус цамхгийн дэргэд элсний волейболын тэмцээн болно. Эйфелийн цамхгийн дэргэдэх түр цэнгэлдэх хүрээлэнд болох тэдгээр тэмцээнийг 13 мянга орчим хүн үзэж сонирхох ажээ.


Мөн Эйфелийн цамхгаас авсан ган хэлтэрхийнүүдийг олимп, паралимпын медалиудад шигтгэж өгсөн юм. Парисын олимп ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд тус тус болно.


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024