Дэлхийн чансааны тэмцээнээс гурван медаль хүртлээ

ADMIN
2024-06-10

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Унгарын Будапешт хотноо болсон дэлхийн чансааны тэмцээнээс гурван медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа хүрэл медалиар тус тус энгэрээ мялаав. Гавьяат тамирчин Д.Отгонжаргал Хятад, Оросын бөхчүүдийг ялсан ч Хятадын өөр нэг бөх Фэн Зычид ялагдсан юм.

Тэгвэл 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон Оросын бөх Анна Щербаковаг цэвэр, дараа нь ДАШТ-ий хошой мөнгөн медальт, АНУ-ын тамирчин Кайла Мираклыг 14:10-өөр ялсан ч хагас шигшээд олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт, Украйны Ирина Коляденкод 4:6-гаар дийлдэв. Улмаар хүрлийн төлөө Оросын бөх Алина Касабиеваг 8:2-оор буулган авсан юм.

Харин олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаар Шинэ Зеландын тамирчин Тайла Фордыг 6:0-ээр ялсан ч хагас шигшээд 2023 оны дэлхийн аварга Туркийн Бусе Тосунд цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчин Фируза Исинбаеваг ялжээ.

Энэхүү тэмцээний дараа Будапешт хотод олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэл эхэлж байгаа бөгөөд манай улсаас Олимпын эрх авсан таван тамирчин хамрагдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024