УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

СЕХ УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нарт үнэмлэх олгож эхэллээ. Ингэснээр УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд гадаадын улсад аж төрж буй 4746 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.

Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2180 хэсэг ажиллахаас 509 нь нийслэлд ажиллах юм. Үүнээс нийслэл болон 10 аймгийн 150 хэсгийн хороонд 300 хараат бус сайн дурын ажиглагч ажиллах аж. Мөн Солонгос, Япон, АНУ-д санал хураах үеэр хөндлөнгийн хяналт тавих ажлыг сайн дурынхны оролцоотой зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн энэ удаагийн сонгуульд 1336 хүн нэр дэвших юм. Ташрамд дуулгахад УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд санал өгөх насны 2.238.360 иргэн байгаа ба 18-25 насны 350 мянга, 26-35 насны 536 мянга, 36-45 насны 521 мянга, 46-55 насны 390 мянга, 56 ба түүнээс дээш насны 434 мянган иргэн байна. Тэдний тал хувийг 26-45 насныхан эзэлж байгаа аж. Сонгогчид ирэх сарын 28-нд санал авах байранд иргэний үнэмлэхтэй очиж, саналаа өгнө.


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024