Хайрхан багийн Засаг дарга Л.Цэнд-Аюуш мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлжээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн сурталчилгаа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор эхэлсэн.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга Л.Цэнд-Аюуш нь МАН-ын “Хайрхан баг”-ийн сонгуулийн намын үүр дээр иргэдээр саналын хуудас бөглүүлж, мөнгө тараасан талаар тус багийн иргэн мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу МАН-ын “ХАЙРХАН БАГ”-ийн сонгуулийн үүр дээр очиж газар дээрээс нь тодруулж, Ховд аймгийн Цагдаагийн газарт энэ талаар дуудлага өгчээ. Тус асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.
Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар:
81.6.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
81.7.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй байдаг юм..