Элсэлтийн шалгалтад орохдоо бүрдүүлэх бичиг баримт

ADMIN
2024-06-13

УИХ-ын сонгууль энэ сарын 28-нд болох тул Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг хойшлуулж ирэх сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ жилийн хувьд 36 мянга гаруй шалгуулагч элсэлтийн шалгалт өгнө. Тэгвэл элсэлтийн шалгалтад орох хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж очих юм.

-Бүртгэлийн хуудас / Шалгуулагч eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулах юм. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байх аж.

-Суудлын хуваарь / Шалгуулагч eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/

-Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

-Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

Шалгалтад орох үед зарим хүүхдүүд сэтгэл зүй нь тогтворгүй болдог. Ингэснээс үүдэж анхаарал төвлөрөхгүй байх, санасандаа хүртэл материалаа хийж чадахгүй зэрэг асуудал гардаг. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн шалгалтад” шалгуулагчдадаа гуравдугаар сарын 1-ээс эхлэн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар нийт 550 гаруй шалгуулагчдад чатбокс, утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө өгсөн байна.

8808 1549, 8955 1549 дугаарт ажлын өдрүүдэд 08:30–17:30 цагийн хооронд холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авч болох аж. Мөн шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой юм байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024