Дуу цахилгаантай аадар бороо орно

ADMIN
2024-06-14

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо ихтэй байхыг ЦУОШГ-аас мэдээлж байна.

Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш баруун, зүүн аймгийн нутгийн зарим газраар, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр, энэ сарын 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.

Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байхыг ОБЕГ-аас зөвлөжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024