Ж. Ганбаатар Баянгол дүүрэгт мөнгөөр бороо оруулсан уу?

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч “Оргил” сүлжээ дэлгүүрээрээ олны танил Ж.Ганбаатар намын гишүүдээ алагчилж үзэж байна гэсэн явган яриа Баянгол дүүрэгт тархжээ. Учир нь 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар намын гишүүн гэсэн тодотголтой хүмүүстээ тус бүр 300.000 мянган төгрөг тараасан сурагтай. Ингэхдээ намын гишүүдээ алагчлан үзэж заримынх нь алгыг дээш нь харуулаагүй хоосон үлдээжээ.

Ийнхүү хөрөнгө бэлтэйгээрээ илүүрхэж буй Ж.Ганбаатарын талаарх энэхүү жиг жуг яриа үнэн бол аль эрт МАН мөнгө тарааж эхэлсний нэгээхэн тод жишээ билээ. Түүгээр ч зогсохгүй Баянгол дүүргийн сонгуулийн насны иргэдэд доод тал нь 100 мянган төгрөг тарааж өөрийн нэр дээрээ санал өгүүлэх компианит ажлыг эхлүүлсэн гэх яриа ч байна. Ийнхүү Ж.Ганбаатарын бэл бэнчин энэ зуны цэцэгнээс ч илүү мөнгөн бороо шаагиулж, Баянгол дүүргийн МАН-ынхан аавын хүүг алаг үзсэнд гомдож агсан согтуу тавьсан сураг дуулдлаа. Олны яриа ортой гэдэг дээ…

Чихэрний бизнесээс сүлжээ дэлгүүр, орон сууц, офиссын барилга гээд томрохын хэрээр халаас нь тэрбум, тэрбумаар түнтийж буй мань эрийг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллага нь нягтлах биз ээ..

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024