Санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгана

МИДАС ТББ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгахаар төлөвлөжээ.

Тодруулбал, санал тоолох төхөөрөмж мажоритар хэсгийн саналыг тоолохдоо нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх, мандатын тооноос илүү болон дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх, цагаан хуудас уншиж буй эсэх зэргийг шалгах юм. Мөн пропорциональ хэсгийн саналыг тоолох үед санал тоолох төхөөрөмж нам эвслийн тэмдэглэгээг бүрэн уншиж байгаа эсэх, нэгээс илүү нам эвсэл дугуйлсан үед уншиж байгаа эсэх, түүнчлэн дугуйлаагүй үед уншиж буй эсэх зэрэг хяналтыг явуулахаар болжээ.

МИДАС ТББ нь 2012 оноос сонгуулийн санал төхөөрөмжийн, 2016 оноос сонгогчдын нэрийн жагсаалтад хөндлөнгийн хяналт хийж, зөвлөмж боловсруулан холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024