Улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно

ADMIN
2024-06-17

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн. Тэгвэл түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгохоор болжээ.

Тодруулбал, өнөөдөр Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд 10:00 цагт улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгохоор болсон байна. Ерөнхийлөгчийн зарлигаар дараах бөхчүүд цол нэмнэ.

Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, улсын өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож харцага, улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож заан, улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож арслан цол тус тус олгохоор болов. Харин улсын аварга О.Хангайд “Үлэмж бадрах” чимэг нөхөн өгөх юм.

Тэгвэл өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд улсын арслан М.Бадарчийн давсан даваа бүрийг хүчингүйд тооцож, арслан цолыг нь хураана.


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024