Г.Сайханбаяр кампанит ажлаа зогсоох, саналын хуудаснаас нэрийг нь хасахгүй

Өвөрхангай аймгийн Сант суманд тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө АН-ын ухуулагчийн аминд хүрсэн хэрэг гарсан. Гэмт хэрэг үйлдсэн П.Отгонбаатар нь УИХ–ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан учраас нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах шийдвэрийг нам нь гаргасан.

Энэ бол МАН-аас гаргаж буй улс төрийн шийдвэр. Харин Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах боломжгүй бас саналын хуудаснаас нэрийг нь авах хуулийн зохицуулалт байхгүй аж.

Энэ талаар СЕХ-оос тодруулахад “Нам нь нэр дэвшигчээ татна гээд зарласан учраас нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлаа зогсооно гэсэн үг. Тэр хүний нэр саналын хуудаст бичигддэгээрээ бичигдэнэ. Хэрвээ энэ хүн сонгогдох түвшинд санал авбал нам нь энэ хүнээ эргүүлэн татах шийдвэр гаргах, эсвэл өөрөө татгалзана” гэсэн юм.

Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаас хойш эргүүлэн татах боломжгүй гэсэн заасан. Тодруулбал, 32.13.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж заасан. Тиймээс МАН улс төрийн шийдвэр гаргасан ч Г.Сайханбаяр нэр дэвшигчийг эргүүлэн татах, саналын хуудаснаас нэрийг нь авах боломжгүй юм.

Хэрвээ нэр дэвшигч Г.Сайханбаяр сонгогдвол түүнийг хасаж, дараагийн хүн парламентын гишүүн болох аж. Тодруулбал, хангайн бүс есөн мандаттай тойрог учраас хамгийн их санал авсан 10 дахь хүн нь Г.Сайханбаяр нэр дэвшигчийн оронд парламентын гишүүн болох юм байна.

0


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024