УИХ-ын 2024 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ж.Ганбаатарыг хүсэж буй сонгогч нэг ч байхгүй байгаа гэнэ. Учир нь хуулийн хүрээнд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Ж.Ганбаатар чамгүй олон уулзалтууд зохион байгуулсан. Цаашид ч байгуулах нь гарцаагүй. Харамсалтай нь түүний уулзалт бүрд сонгогч, сонсогч биш ухуулагчид нь хүчээр дарамтлуулж, шахуулж очиж уулзалтад нь сууж байгаа гэнэ. Арга ч үгүй биз цалинг нь авч буй хөөрхий ухуулагч нар нарны халуун,салхийг үл тоон Ж.Ганбаатарын уулзалт бүрийг бараадаад явахаас яах вэ. Бантсан нүүрэндээ уулзалт бүрийг нь олон хүнтэй харагдуулахаар дүүрэг тойрон хэсэж, өдгөө нэр дэвшигчийнхээ хэлэх үгийг цээжээр ярьсан ч чадахаар болжээ.