ОХУ-ын Дээд шүүх Борис Надеждиныг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй гэсэн эцсийн шийдвэрийг өчигдөр гаргажээ. Ингэснээр тэрбээр сонгуульд өрсөлдөх ямар ч боломжгүй болжээ.
Борис Надеждин нь сонгуульд нэр дэвшсмэн бусдаасаа В.Путинд хамгийн ширүүн эсэргүүцэл үзүүлэхээр нэр дэвшигч гэж үнэлэгдэж байсан ч өнгөрсөн сарын 21-ний өдөр Сонгуулийн төв комисс нэр дэвших хүсэлтүүдийн тодорхой хувь нь шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-17-нд болно.