2008 оны Энэтхэгийн Ражастан мужийн Ассамблейн сонгуульд улс төрч Чандра Пракаш Жоши 62215 хүний санал авсанаар өрсөлдөгч Калян Сингх Чоухан-д ердөө 1 хүний саналаар ялагдаж байжээ. Үүний дараа тэрээр давж заалдах шүүхэд гомдол гаргасан хэдий ч дээд шүүх уг сонгуулийн дүнг үнэн зөв гэж дүгнэсэн байдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь Жоши-н эхнэр түүний эсрэг санал өгсөн байдаг.
1979 онд Британийн Консерватив намын удирдагч асан Маргарет Тэтчер нь Их Британий Ерөнхий сайдын сонгуульд эрх баригч намын эсрэг өрсөлдөн ялалт байгуулж байсан хэдий ч тэрээр уг албан тушаалаас татгалзах саналаа өгч байжээ. Харин түүний оронд Хөдөлмөрийн Намаас нэр дэвшигчийг дахин ерөнхий сайдаар томилох асуудал яригдаж байсан хэдий ч хөдөлмөрийн намын нэг гишүүн өөрсдийн нэр дэвшигчийн эсрэг санал өгснөөр Маргарет Тэтчер дахин ялалт байгуулж, ерөнхий сайдаар ажиллах болсноо зарласан байна. Тэрээр уг сонгуульд 1 хүний саналаар буюу 311:310 харьцаатайгаар ялсан юм.
1800 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Жон Адам, Томас Жефферсон, Аарон Беүр нар өрсөлдөж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн муу рейтингтэй нэр дэвшигч нь Жон Адам байв. Гэвч эцсийн санал хураалтаар 3 нэр дэвшигч бүгдээрээ ижил хувийн санал авсан байдаг боловч уг сонгууль Томас Жефферсон-ы ялалтаар өндөрлөжээ. Учир нь тэд ижил санал авсны дараагаар Америкийн бүх мужуудыг хуваан авч тэдгээрийг төлөөлөн, нэг мужаас зөвхөн нэг санал гаргахаар шийдвэрлэжээ. Гэвч Теннесси мужийн ерөнхий шүүгч Жон Адам-н эсрэг санал өгснөөр Томас Жефферсон албан ёсоор ерөнхийлөгч болов.
Бүх зүйл 1645 онд Кромвелл нэг хүний саналаар Британийн Армийн даргаар томилогдсоноор эхэлжээ. Тэрээр армийн дарга болсны дараа Английн I-р Чарльз хааны эсрэг иргэний дайныг удирдсан бөгөөд анх хааны зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар армийн дарга болсон гэдэг. Гэхдээ түүний армийн дарга болсон нь санаандгүй гарсан алдаа байсан бөгөөд хааны зөвлөлийн гүшүүдийн нэг нь хааны шийдвэрийг буруу сонссоноос үүдэн Кромвелл-г дэмжих санал өгсөн гэдэг.
1961 онд Занзибар оршин тогтнох ирээдүйн хувь заяагaa шийдвэрлэх сонгуулиа хийжээ. Бусад олон орны нэгэн адил Занзибар нь Британийн колоничлолоос чөлөөлөгдөж, буцаад Арабын эрхшээлд оржээ. Султаны эсрэг төрийн эргэлт хийсний дараа 1961 оны сонгуулиар тус улс Арабын засгийн газраа бэхжүүлэх үү, эсвэл үндсэрхэг үзэлтэй, афроцентрик хандлагатай байх уу гэдгээ шийдэх томоохон асуудалтай тулгарав. Арабын олонх болсон Занзибарын үндсэрхэг нам олон талаараа сонгуульд ялах боломжтой байсан хэдийч ердөө нэг гишүүн санал хураалтад ирээгүйн улмаас Афро-Ширази нам Чаке-Чаке хотод 1538-аар ялалт байгуулж, 1537 саналаар Занзибарын Үндсэрхэг нам ялагджээ. Гэвч эцэст нь хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж Танганикатай нэгдэн Танзани Улсыг байгуулахаар шийджээ.