СЕХ: Сонгуульд оролцох 23 нам, 2 эвслийг бүртгэж, Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намаас татгалзсан

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцэв.

Хуралдаанаас дараах нам, эвслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэлээ.

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
  3. Үндэсний эвсэл
  4. Иргэний зориг ногоон нам
  5. Ард түмний олонхийн засаглал нам
  6. Бүгд найрамдах нам
  7. ХҮН нам
  8. Монголын Либерал нам
  9. Монголын Либерал Ардчилсан нам
  10. Иргэний хөдөлгөөний нам
  11. Ардчилал шинэчлэлийн нам
  12. Гэр хороолол хөгжлийн нам
  13. Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
  14. Үнэн ба Зөв нам
  15. Ардчилсан нам
  16. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  17. Монгол Консерватив нам
  18. ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
  19. Монголын Социал Демократ Нам
  20. Монголын хүний төлөө нам
  21. Дэлхийн монголчууд нам
  22. Ард түмний хүч нам
  23. Эх Орон нам
  24. Монгол Ардын нам
  25. Эрх Чөлөөний Эвсэл нам

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024