Дэлхийн ихэнхи улс орны иргэд Ням гаригт саналаа өгдөг
Дэлхийн олон улс оронд сонгууль ням гаригт явагддаг. Гэвч АНУ-н сонгогчид Мягмар гаригт сонгуулийн саналаа өгөх хандлагатай байдаг. Учир нь 19-р зуунд иргэд сонгуулиа өгөхийн тулд маш хол зам туулах ёстой болдог байсанаас улбаалан энэхүү уламжлал тогтжээ.
Сонирхолтой нь, англи хэл үндсэн хэл нь болсон ихэнхи улс орнууд энэхүү ням гаригийн дүрмээс ангид байх нь элбэг бөгөөд жишээлбэл Канадын иргэд Даваа гаригт саналаа өгдөг бол Их Британичууд мягмар гаригт, харин Австрали болон шинэ Зеландын сонгогчил голдуу бямба гаригт сонгуулиа өгдөг аж.
2.Энэтхэгийн өргөн уудам газар нутаг энэ улсын сонгуулиа хэдэн долоо хоногийн турш үргэлжлүүлэн явуулах гол шалтгаан болдог
Энэтхэг нь бараг дэлхийн хамгийн том ардчилсан улс орон гэхэд болно. Асар өргөн уудам газар нутгийнхаа бүх иргэдийг сонгуульд оролцуулахын тулд энэтхэгийн засгийн газар сонгуулиа хэдэн долоо хоног, бүр цаашилбал сараар ч сунжруулан явуулахад хүрдэг аж. 2019 оны парламентын бүх гишүүдийг сонгох сонгууль нийтдээ таван долоо хоног үргэлжилжээ.
3. Австралийн иргэд заавал сонгуульд оролцох ёстой
Австрали улсын 18 нас хүрсэн иргэн бүр холбооны сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал хуулийн дагуу албан ёсны бүртгэлтэй байх ёстой. Сонгуульд оролцоогүй хэн ч байсан 20 Австрали доллар буюу 13 америк долларын торгууль төлөх ёстой. Хэрэв тухайн иргэн энэхүү торгуулийг төлөхөөс зайлсхийх эсвэл төлөөгүй бол бүр ч илүү өндөр торгууль төлж, иргэний хариуцлага хүлээх ёстой болдог.
4. Сонгуулийн үеэр бичиг үсэгт тайлагдсан байдал маш их асуудал дагуулдаг тул засгийн газрууд энэ тал дээр ихээхэн бүтээлч арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг
Гамби улсад иргэд нэр дэвшигчдийн зураг бүхий өнгөт металл бөмбөрт саналаа өгчээ. Бөмбөр болгон хонхтой бөгөөд гантиг чулуу өнхөрч унасны дараа тэдгээр хонхнууд дуугарах ёстой. Хэрэв хонх нэгээс олон удаа дуугарвал сонгуулийн ажилтнууд хэн нэгэн сонгогч сонгуулийн дүрмийг зөрчсөн гэж тооцдог байсан гэнэ.
5. Чилид 2012 он хүртэл эрчүүд, эмэгтэйчүүд тус тусдаа сонгууль өгдөг байжээ
1930 онд орон нутгийн сонгууль өгөх эрх олгогдсон үеэс эхлэн Чилид эрэгтэй, эмэгтэй хүмүүс тус тусдаа санал хураах байранд саналаа өгдөг байжээ. Тухайн онд үндэсний хэмжээний сонгууль өгөхийг хориглосон хориг нь хэвээр байсан ч орон нутгийн сонгууль өгөх эрх нь нээгдсэн эмэгтэй сонгогчдод зориулсан тусгай сонгуулийн бүртгэлийг бий болгов. Хэдийгээр үндэсний хэмжээний сонгууль өгөх эрх бүх нийтэд нээлттэй болж, бүртгэлийг нэгтгэсэн боловч сонгуулийн өдөр хүйсээр нь тусгаарлаж, тус тусад нь санал хураах уламжлал 1949 онд улс даяар явагдсан сонгуулийн үеэр ч гэсэн хуучных шигээ явагдав.
Гурван жилийн дараа засгийн газар сонгуулийн санал хураалтыг хүйсээр ялгах шаардлагагүй гэж үзсэн боловч тус тусад нь санал хураах явдал одоог хүртэл өргөн хүрээг хамарсан хэвээр байгаа юм.
6. Хойд Солонгос улс сонгууль явуулдаг
Хэдийгээр Хойд Солонгос улс Ардчилалаас асар хол улс ч гэлээ 2015 онд орон нутгийн сонгууль явуулсан бөгөөд үнэн хэрэгтээ иргэдэд өөрийн сонголтыг хийх боломж төдийлөн их байгаагүй гэхэд хилсдэхгүй. Саналын хуудасны жагсаалтад багтсан бүх хүмүүсийг эрх барих нам урьдчилан сонгосон байсан бөгөөд Хойд Солонгосын иргэд зөвхөн энэхүү нэр дэвшигчдийг дэмжиж байгаа үгүйгээ л илэрхийлэх зорилгоор нэр дэвшигчийн нэр бүхий хуудсыг санал хураах хайрцагт хийх ёстой байв. Иргэд санал хураах байранд тусад нь байршуулсан хайрцагт тухайн нэр дэвшигчээс татгалзаж байгаагаа ч мөн илэрхийлсэн саналын хуудсыг байршуулах эрхтэй байв. Гэвч бүх сонгогдсон нэр дэвшигчид 100 хувийн санал авсан бөгөөд энэ нь хэн ч тэднийг эсэргүүцээгүй эсвэл эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн санал өгсөн байлаа ч тэдний саналыг тооцоогүй гэсэн үг юм.
7. Сансрын нисгэгчид саналаа өгч болно
1997 онд Техасын хууль тогтоогчид Хьюстонд, аюулгүй саналын хайрцгийг сансарт илгээхийг зөвшөөрсөн арга хэмжээ авсанаас хойш сансрын хөлөг дээрхи нисгэгчид сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй болов.
Сансрын нисгэгчид сонголтоо хийсэний дараа тэдний саналын хуудасны PDF – хувилбарыг дэлхий рүү шуудангаар илгээх бөгөөд бичиг хэргийн ажилтнууд код бүхий битүүмжилсэн бичиг баримтыг хүлээн авч, задалж, сансрын нисгэгчдийн саналын цаасан хувилбарыг тооллогодог оруулдаг болжээ.