Сонгуулийн систем буюу сонгуулийн тогтолцоо гэж юу вэ?
Олон улсын жишигт сонгууль буюу ард нийтийн санал асуулга хэрхэн явагдах, үр дүн нь хэрхэн тодорхойлогддогийг тодорхойлсон дүрэм, журмын цогцыг сонгуулийн тогтолцоо буюу сонгуулийн систем гэдэг.
Сонгуулийн системийг улс төрд засгийн газрыг сонгох зорилгоор ашигладаг бол улс төрийн бус сонгууль нь бизнес болон ашгийн бус байгууллага, албан бус байгууллагуудад ашиглагддаг.
Сонгуулийн системийн дүрэм журам нь сонгууль хэзээ болох, хэн санал өгөх, хэн нэр дэвших боломжтой, саналын хуудсыг хэрхэн тэмдэглэж, санал хураалтыг явуулах, саналын хуудсыг хэрхэн тоолох,саналын хуудсыг сонгуулийн үр дүнд хэрхэн хөрвүүлэх, санал өгөх хязгаарлалт зэргийг зохицуулдаг.
Улс төрийн сонгуулийн тогтолцоо нь үндсэн хууль болон сонгуулийн тухай хуулиар тодорхойлогддог бөгөөд ихэвчлэн сонгуулийн хороодод явагддаг. Мөн түүнчлэн төрөл бүрийн албан тушаалд олон төрлийн сонгуулийг ашиглаж болдог.
Жишээлбэл зарим сонгуулийн систем нь нэг ялагчийг л ерөнхий сайд, ерөнхийлөгч, захирагч гэх мэт онцгой албан тушаалд сонгодог бол зарим сонгуулийн системээр парламентын гишүүд, захирлуудын зөвлөл гэх мэт олон ялагчийг сонгодог.
Хууль тогтоох байгууллагыг сонгохдоо нутаг дэвсгэрийг нэг буюу хэд хэдэн төлөөлөгчтэй тойрогт хуваах, эсвэл сонгогчид төлөөлөгчдөө нэг нэгж болгон сонгож болдог.
Сонгогчид тухайн нэг нэр дэвшигчийн төлөө эсвэл улс төрийн нам холбооноос нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтан дахь нэр дэвшигчдэд саналаа өгч болно.
