Монгол хүний сайхан сэтгэлээр наадагсад олон байгаа. Тэд бол үнэндээ сэтгэл сорогч хандив хамагчид юм. Өнөөдөр нийгмийн амьдрал тийм ч их сайхан гэрэл гэгээ тийш гялалзаад сүйд болсон зүйл байхгүй. Хувь хүн, нэг өрх, хороо, дүүрэг, нийслэл, сум, аймаг улс гээд бүхэлдээ л жаахан манан дунд дэнжигнэж явна. Ийм үед бусдынхаа буяны мөнгөөр хахаж цацагсад ч олширсон гэж хэлж болно. Энэ нь юу вэ гэхээр жинхэнэ туслам хаана байна, бодит хүндээ хандив мөнгө нь хүрч байна уу гээд бодохоор эргэлзээтэй. Тухайлбал манай улсын асрамжийн байгууллагууд юугаар болж бүтэж байна вэ. Үнэндээ услаас “түй” гэх шүлс төдийхөн л мөнгө өгдөг. Бусад нь гадны орны хандив, ард түмний өгсөн тав гурван төгрөгөөр бүтдэг гэж хэлж болно.
Гэтэл Тухайн асрамжийн газрын дарга нар нь хувийн эдийн засаг маш сайн тогтоод байгааг нэг биш удаа сонсож байсан. Энэ нь хардах эрхийн хүрээнд ярьж бодож бичиж бхйгаа ч энэ салбаруудыг шалгах цаг болсон. Нөгөөтэйгүүр хандивыг хамагчид байгаа нь харамсалтай. Тухайлбал үүний тэргүүн эгнээнд нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бий гэхэд болно. Тэрбээр хүүхдийн асрамжийн газартай. Тэрбээр нэгэнтээ “Төр бол хүнд суртал бойжуулдаг “Асрамжийн газар” биш” гэж хэлж байсан. Тэгвэл түүнийг ерөнхийлөгч байхад нь асрамжийн газарт нь хандив өргөх гэсэн аж, ахуйн нэгж, байгууллагууд дугаарлан бртгүүлчихсэн. Ц.Элбэгдоржийн хүүхдүүд брендийн хувцас голдог гэх ч яриа гарч байсан. Гэтэл улсын асрамжийн газрын хүүхдүүд “өргөл” өгсөн сайхан сэтгэлтэй хүмүүсийн хуучин хувцас, ойр зуурхны юмаар л амьдрал ахуйгаа болгодог. Энэ худлаа нотолгоогүй баримт биш. Тиймээс ч муугаа нуух гэж, бодит үнэнээ нуух гэж хүүхдийн асрамжийн газрууд сэтгүүлчдийг оруулахаа больсон. Харин магтан дуулуулах болохоороо өөрсдөө ширээ засаж, шинэхэн бүтээлэгээ залдаг нь шинэ биш тогтоц билээ. Үүнээс харахад хандивыг хамагчид бол өвчтэй зовлонтой, ядуу зүдүү хүмүүс биш. Улстөрд суудал эзэлсэн томчууд. Тэд жинхэнэ утгаараа долдой нарын хандивыг хамж байгаа. Одоо ч энэхүү их аян, их ажил эхэллээ. Ингэж хэлэхийн шалтгаан нь Орон нутгийн болон УИХ-ын сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвшигчид жинхэнэ хандивыг хамагч шимэгч хорхой болж хувирдаг. Тэд тухайн хандивлагч нарт даргын суудал, тендр, өөр юу ч хамаагзүй амладаг. Харин жинхэнэ хандивлагч хариу нэхдэггүй. Жинхэнэ хандив хүсэгч бусдыг хорлох ажил хийдэггүй. Хань ижлээ алдсан, өвчтэй зовлонтой олон иргэн хандив хүсэж өдрийн эмчилгээнийхээ мөнгийг хайж байхад тэднээс өрсөж хандивыг нь булаагчид бол хэн бэ гэдэг нь тодорхой. Тиймээс хандив хамагчдаас болгоомжлох цаг болжээ.