Олон нийтийн газар, нийтийн тээвэр, такси гээд хаана ч явсан улстөржихгүй иргэд цөөхөн болжээ. Энэ нь бидэнд юуг харуулж байна вэ гэхээр өнгөрсөн жилүүдэд иргэдийн амьдрал ямар байсныг шууд илэрхийлэх нэг өнцөг болж байгаа юм. Мэдээж үеийн үед улс орноо засаглаж буй нам эвсэл хэзээ ч сайн хэлэгддэггүй гэх үг байдаг. Гэвч төр нүүртэй бол түмэн нүдтэй ч гэж үг бий. Ийнхүү МАН-АН болон том жижиг намын том толгойтой нөхдүүд бие биенээ сошиал ертөнцөөр нүдэж ил далд хэмлэлцсэн дөрвөн жил ард үлдлээ. Одоо иргэдийн гарт Монгол Улсын ирээдүйн бүрэн эрх байна. Мэдээж улс төрийн бодлого, улс орны хувь заяа гэдэг даалуугаар бол аз үздэг “сохор ёоз” биш. Нөгөөтэйгүүр торго дурданы бараа сонгодог шиг сонголт хийчих зүйл ч биш. Тиймээс Монгол орны хөгжилд хэн хэрэгтэй вэ. Хэн нь өөрийгөө бус эх орныхоо төлөө цохилох зүрх сэтгэлтэй вэ гэдгээр нь л сонголт хийх буй за. Зуны халуун өдрүүдтэй зэрэгцэн УИХ-ын халуун өдрүүд Төрийн ордон хийгээд аль нэг нам эвслийн байруудад бүгчимдэж үхмээр уур амьсгалтай үргэлжилж байна. Мэдээж нэр дэвшигч нь өөрийгөө би сайн хүн гэж тодотгоно. Тухайн нэр дэвшигчийг УИХ-д дэвшүүлж буй нам нь бас сайн хүн гэж хамгаална. Гэвч түүнийг сайн муу хэнд ч хэрэггүй. Харин бүтээлч, санаачлагтай, зорилготой, хувиа боддоггүй байх нь л чухал. Үүнийг л иргэд хүлээж байгаа. МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчид тодорлоо. Энд хэн хэн байна вэ. Монголын ууган эрх баригч намын хувьд алдаа гаргах ёсгүй гэж үзэж байгаа байх. Тэгвэл тэр хийгүй намын 30 нэр дэвшигчийг харъя. МАН-ын сонгомол 30 нэр дэвшигч дотор сонгогдох нь яг хэн бэ...