Энгийн л нэг өдөр. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд болон Их дээд сургуулийн сурагчдын хонхны баяр төгсөлт давхцсан энэ үед ээж аавууд ёстой л урьд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа. Үүнтэй давхцаад монголын “хөрөнгөтөн”-үүд ирэх дөрвөн жилийн эзлэн түрэмгийлэх гэж улайран зүтгэж байгаа ч хэлж болно. Магадгүй УИХ-ын сонгуулийг ийнхүү “Хөрөнгөтөн” гэдэг үгтэй нийлүүлсэн нь олон хүний дургүйцлийг ч хүргэж болох юм. Гэхдээ л бидний эгэл амьдрал бидний нүдний дуранд заримдаа гунигтайхан бууж буй нь харамсалтай. Олон юм бичиж цэцэрхэж байхаар зүгээр л багшийн дээдийн урьд автобусны буудлаас хойд автобусны буудал хүрэх зайд буй хэдхэн алхам газрыг өөрийн нүдээр харснаа л тантай хуваалцъя. Энэ зурагт буусан хүмүүсийн амьдрал 50 төгрөгийн бор дэвсгэрт дээр чүү чай тогтож байгаа мэт санагдсаныг нуух юун.
Дурандсан Э.Цэнгэлмаа