Загдхүүгийн Нарантуяад бас нэг хариуцлага иржээ. Энэ нь юу вэ гэхээр АН-ыг хатан ухаанаар төвхнүүлэхгүй бол хэцүүдэж. Эцэггүй хүүхэд шиг цээж том хэдэн нөхөр АН-аар 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө туг тахиж байна. Энэ тахилгын өргөлд З.Нарантуяа хамгийн түрүүнд явлаа. Энэ нь зөв санагдана. Нэр цэвэр, хийж бүтээж чаддаг, хийж бүтээх зорилготой, зоригтой, сайн улстөрч АН-д зохихгүй байсан биз. 10 хүүхэдтэй айлын отгон охин. Тиймээс ч тэрбээр амьдралын амтыг мэднэ. “ Хүн эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас, тэгээд төрөө зас гэсэн зарчмын дагуу амьдарч явна” гэж өөрөө хэлсэн ч хоосон үг биш. Үнэндээ З.Нарантуяагийн хэлсэн энэ үгийг маш олон хүн нэр төрийнхөө бамбай болгож ашигладаг. Гэхдээ З.Нарантуяа бол чин сэтгэлээсээ хэлж, хэлсэндээ хүрч явдаг хүн. Сурагч, хуульч, эдийн засагч, эхнэр, ээж, найз, дүү, эгч, хамтран зүтгэгч, журмын нөхөр, дарга, гишүүн, ментор гээд олон малгай зэрэг зэрэг “өмсөж” өдөр бүрийг эдгээр нэршилтэй хамт ирдэг үүрэг хариуцлагыг умарталгүй зүтгэсээр өнөөдөрт хүрсэн. Ийнхүү алаг цоогыг бодон сууна. Үнэндээ З.Нарантуяад аль нэгэн намын харьяалал хэрэггүй санагдаж буйг нуух юун. Гэхдээ улс орны хөгжлийн төлөө аливаад сэтгэл гарган зүтгэхэд ганцаараа болохоор тулах таяг жулдаж мэдэх л юм. Ямартай ч өнгөрсөн он жилүүдэд З.Нарантуяа гэдэг хүн хэн бэ гэдгийг хүн бүхэн мэдэх болсон. Тиймээс түүний ажил, албан тушаал, хийж бүтээхээр зорьж буй ажлын талаар бичих нь илүүц биз ээ. Гэхдээ л АН-ын хувьд бол З.Нарантуяаг түлхснээр гарзынхаа үүдийг нээчихэж байгаа юм. Нэг усайн улстөрчөө алдана гэдэг. Нэг намын хувьд биш улс орны хувьд ч том гарзтай. Завхан аймгийн Алдархаан сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд амьдралынхаа гарааг эхэлж байсан энэ жаахан охин өнөөдөр монгол улсынхаа галыг манах бүрэн эрхтэй нэгэн билээ. Тэрбээр идэх гэж, танил тал ах дүүгээ хөлжүүлэх гэж улстөрд шургалахыг хүсээгүй. Үүний хамгийн том жишээ нь Лу. Гантөмөрийн бодлогоор харагдаж байгаа. Магадгүй маргаашийн монгол орны хөгжлийн тэнгэр хэрхэн цэлмэг байх өрхийг татах ганц хүнээ ийнхүү мэдэрч чадаагүй алдаж байж ч болох юм. Ямартай ч 2024 оны УИХ –ын баг З.Нарантуяагаар дутахгүй байж болох ч ирээдүй хойчийн минь амьдарч үлдэх эх орон, манай улсын хөгжлийн бодлого З.Нарантуяагаар дутна. Үүнийг л хэзээ хэн нь ойлгох вэ гэдэг чухал.