"НОМ ДОР НОМЛОЛ ОРШМУ,,

ADMIN
2024-05-22

Ц.Ядамсүрэн

Номыг хайрла гамна дээдлэ шүт, унш судла тогтоож ойлго сур., ном дор мөргө, номын цагаан дээрхи мөр бүхэн сургамжийн үг амьдралын заяаны алтан мөр буй бишир. Номгүй гэр харанхуй номгүй лам мунхаг номын хүч тэнгэрийн хилэнг ялна ном буяны ариун цагаан мөр буюу номгүй эр балай номын хүч эрдмийн гүн далайн ёроолыг уудлахуйн адил буюу. ном эрдэм мэдлэгийн гүн их увдис шид буюу . "Ном ертөнцийг харах Гэрэлт цонх,, гэх номын тухай сургамж үгс бол эртнээс элэнц мэргэдийн энэ үедээ хэлж үлдээсэн цэцэн билэгтэний цэлмэг гэгээн Сургаал билээ. Номгүй хүн харанхуй номтой хүмүүн далай . Сурах үйлсийн эх ном сураагүйн тэнэгийн үйлс балай гэх, ном бол Гэрэлт ертөнцийн амьдралын чиг заагч луужин. Ном уншихгүй бол харанхуй. Эрхийг сурахаар бэрхийг сурах энэ бүхэн алтан номын хуудаснаа амь бөхтэй зурагдсан ухаант ардын алтан Сургаал билээ. Номноос хүний амьдрахуйн эрүүл оршихуйн гэрэл цацарч хоолгүйд хоол болон эрчим хүч өгч хүмүүнд энэрэл хайрын агуу хүч бэлэглэж , амьдрал гэгч агуу сургаалийн шим тэжээл өгдөг нь туйлын үнэн буюу. Номгүй хүмүүн харанхуй нохойгүй айл чимээгүй гэх оньч мэргэн үгсийн сан бол бидний амьдрал ажилд санаж сэрэхүйн гэгээн мөрдлөгө бодож санахад хэрэгтэй билээ . Номын дотор ээжийн чин эрч шим эцгийн чин хүч гэгээрэл оршму. Ном бол зулын гэрэл мэт сүүмэлзэнэ пуужингийн хурд мэт мэдлэг мэдрэмж өгмү. Номтой айлын үйлс бүтэхүй ном уншдагийн оюун тунгалаг үйлс бүтэмжтэй , номоор ханиа хий ном таны оюуны үржихүйн будаа сэргэхүйн цай чин гэдэг. Номын үг бүхний цаана чиний амьдрахуйн агуу чанар ёс цадиг нуугдму гэж агуу эрдэмт мэргэд.үе үедээ сургаж бидэнд үлдээмж болгосныг санах учиртай. Номыг үл хайхардаг ном үл уншдаг Номыг уландаа гишгэлдэг Номыг алхан дэвсэлдэг Номыг Урж таслан номоор гал асаагчид угтаа дэлхийн тэнхлэгийн агуу их ном бүтээгчдийг доромжлон гутааж нүгэл хилэнц үйлдсэн лай ланчигийн нэгэн билээ . Номыг дээдэлсэн номыг хүндлэн биширч уншиж судлан үг үсгийг нь тогтоон соёрхож мөрдлөгө болгосон хүмүүнд тэнгэр нар сарны гэгээрэлийн заяа буян оршиж эрдэм мэдлэг нь далайн түрлэг, сүү саалийн бялхалт мэт агуу их номын хишиг бүрхэн баясму. Номтой хүн нөхөртэй нөхөртэй хүн эдтэй эдтэй хүн хишигтэй байдаг ажээ. Номын далай буяны даллагатай номын мөртэй хүмүүнд хань үрсийн түмэн шүншиг хурдаг гэдэг, ном таныг ганцаардал ганихарал гуниг муу үйлийн түйтгэрээс авран цайруулагч соён гэгээрэлийн цагаан зам мөртэй ажгуу. Номгүй эр ганцаар ноён гүй хүн задгай . Ном судрыг дээдлэн бишрэгч хагацал хараалд үл дайрагдаж хүмүүн бодийн заяаг олуулаа шуугин баясаж жарган цэнгэж амьдраю гэжээ.Номын мөрт өөрийгөө зольсон хүмүүн эрдмийн далайг түүртэлгүй гатлан үхэлийн төгсгөлд амгалан энхжин олоюу гэж сургасаныг сайтар саналтай. Номгүй хүмүүн харанхуйтай адилаар гэх билэг сургаалийн судар сунтигийг мөрдлөгө мөрөө болгонтамьдарч номын угаан мөрт эвээ сахиж эрүүл урт наслахуйн буян оршиг ээ. Номын дотор номын цадиг түүх оршин тунарч ном дор номлол сургаалийн буян заяа оршидогийг санагтун. Номын дор номлол буй...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024