Хамгийн олон буюу 1400 орчим нэр дэвшигчээс иргэд сонголтоо хийнэ

В.Нэргүй

УИХ-ын сонгуулийн эцсийн шийдвэр гарахад ердөө л ганц сар үлдлээ. ЭНэ жилийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвслээс нийт 1371 нэр дэвшигчийн маериалыг сонгуулийн ерөнхий хороо хүлээж авсан. Үүнээс 985 нь тойрогт нэр дэвшиж байгаа бол 385 нь намын жагсаалтаар орж ирж байна. Үндсэндээ нэр дэвшигчдээс хамгийн хортой нь намын жагсаалтаас нэр дэвшиж орж ирж байгаа хүмүүс гэж иргэд харж байгаа. Учир нь тухайн нэр дэвшигчдийн иргэд биш нам сонгож буй учир энэ нь өнөөх л улиг болсолн луйвар хэмээн нийтэд харагдаж байгаа.

УИХ-ын сонгуульд анх 27 нам, хоёр эвсэл, 77 бие даагч нэр дэвшихээр мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлснийг аудит дүгнэлт хийж, СЕХ-нд хүргүүлсэн. Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцохоор бүртгүүслэн намуудаас Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчуудын нам, Монголын либерал нам хуульд заасан хугацаанд нэр дэвшигчийн материалаа ирүүлээгүй бол Ардчилал шинэчлэлийн нам энэ сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 45 хүн баримт бичгээ ирүүлжээ. Ингээд энэ удаагийн УИХ-ын сонгуульд тойрогт 1416 нэр дэвшигч оролцох бол намын жагсаалтаар 385 хүн нэр дэвшинэ гэсэн үг.

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвсэл, бие даагчдаас ирүүлсэн бичиг баримтыг хянаж, зургадугаар сарын 1-ний дотор бүртгэх эсэхээ шийдвэрлэж тогтоол гарах зохицуулалттай. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэх тогтоол гаргаж, нэр дэвшигийн үнэмлэх гардуулна. УИХ-ын сонгуульд албан ёсоор оролцохоор бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан бол хуулийн дагуу зургадугаар сарын 9-ны өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, зургадугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагт дуусгавар болно.

Энэ жилийн УИХ-ын сонгуульд гадаадад байгаа сонгогчид 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө санал өгөх эсэхээ мэдэгдэж, баталгаажуулах ёстой. 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 6-аас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ биечлэн болон цахимаар бүртгүүлнэ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч гадаадад байгаа сонгогч зургадугаар сарын 20, 21, 22 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ буюу дөрвөн өдөр саналаа өгнө.

Ер нь сонгуулийн насны иргэд УИХ-ын сонгуульд оролцож буй 1416 сонгогчоос өөрийн тойргийн мандатын тоогоор саналаа дугуйлахаас гадна 19 нам, хоёр эвлээс сонголтоо хийж дугуйлна. Ингэхдээ тойргийн нэр дэвшигчээ мандатын тоогоор дугуйлах, сонгуульд оролцож буй нам, эвслийг мөн давхар дугуйлснаар таны санал хүчинтэй гэдгийг сонгогчид анхаарах ёстой юм. Жишээлбэл, танай тойрогт 10 мандаттай бол сонгогч та бичигдсэн нэр дэвшигчдээс заавал 10 нэр дугуйлаад мөн нам, эвслээс сонгож дугуйлснаар таны санал хүчинтэй болно. Хэрэв 10 мандаттай тойрогт нэр дэвшиж буй нэрсээс 9-г дугуйлж, нам, эвсэл санал өгвөл таны санал хүчингүй болно гэсэн үг. Эсвэл зөвхөн нам дугуйл, нэр дэвшигчийг сонгоогүй бол мөн л хүчингүй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024