Ирэх сард “Монгол- Беларусь бизнес форум” зохион байгуулагдана

ADMIN
2024-05-27

Гадаад Харилцааны Яам, МҮХАҮТ хамтран “Монгол- Беларусь бизнес форум”-ыг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулахаар болжээ. Форумд Беларусийн хөдөө аж ахуй, хүнс, машин механизм, боловсрол зэрэг салбарын 32 компани хүрэлцэн ирж, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна бизнесийн олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Монголын аж ахуйн нэгжүүдтэй В2В уулзалт зохион байгуулах аж. Ташрамд тэмдэглэхэд, ЗХУ 1991 онд задарч Беларусь улс тугаар тогтнолоо зарлахад Монгол Улс хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг байжээ. Улмаар хоёр улс 1992 оны 1 дүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2020 онд нийт бараа эргэлт 49,6 сая долларт хүрсэн гэх мэдээлэл байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024